solongonews
“Солонго” шагналын эзэд тодров
2015-07-06 09:34
XI удаагийн Өөртөө Засах Орны уран зохилын “Солонго” шагналыг шалгаруулан зарлав.

6 дугаар сарын 26-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Утга урлагийн холбооноос мэдээлснээр, XI удаагийн Өөртөө Засах Орны уран зохилын “Солонго” шагналыг шалгаруулан зарлав. Үүнд:

Романы төрөлд: Н.Шарүү “Буурал говь”, Ө.Сэргэлэн “Тамгатай шороо”

Туужийн төрөлд: Аюурзана“Өдөр өдрийн нар”, Г.Алт “Эрдэнэ хуагийн салхи”

Өгүүллэгийн төрөлд: Харгуй “Инээдэг хонь”, Боржгины Алтансүх “Зүрхийн уулын намтар”

Яруу найргийн төрөлд: Н.Өлзийдэлгэр “Янжмаагийн баясалгагч мэт хэмээх найраглал” Хосбулаг “Их усны чимээ”, Э.Болд “Их талын цаад тал”, Г.Бүтээгч “Он жилийн буурал тоосон дундуур хөтлөлцөж ирсэн уулс”, Б.Тогтомж “Амьдын эмзэг”

Найраглалын төрөлд: Урангуа “Ертөнцийн хязгаар дахь өнчин монгол айл”, Чи.Насандалай “Эмгийн бороон”

Мэдээллийн уран зохилын төрөлд: С.Манханхүү “Хайрын элч”

Утга зохилын онол шүүмжийн төрөлд: Буянтогтох “Монгол үндэстний орон нутгийн соёл хийгээд орон нутгийн уран зохиол”

Хүүхдийн уран зохилын төрөлд: Алтангэрэл “Нэгдлийн шагай”

Орчуулсан бүтээлийн төрөлд: М.Заданбал “Засгийн хотгор”

Шинэ хүний шинэ бүтээлийн төрөлд: С.Өлзийжаргал “ Өвсний тухай шүлэг” тус тус шалгарсан байна. 

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл