solongonews
Цахим сүлжээ ашигласан аялал жуулчлалын зах зээл хүчирхэгжиж байна
2015-07-07 15:57
Цахим сүлжээ ашигласан аялал жуулчлалын зах зээлийн цар хэмжээ 15 тэрбум юаньд хүрчээ.

Интернет сүлжээ болон хөдөлгөөнт холбоо аялал жуулчлалын зах зээлд нэвтрэхийн хэрээр Дундадын хилийн чанад дахь аялал жуулчлалын зах зээлд интернет ашигласан аялал жуулчлалын зууч компани нь чухал хүчин болж хөгжиж байна. "И Гуань" зөвлөх нарын салбарын мэдээллийн сангийн саяхан нийтэлсэн судалгааны тайланд харуулснаар, 2014 онд Дундад улсын иргэдийн аялал жуулчлалын интернет дэх захиалга өгсөн хэмжээ нь 33 тэрбум 260 сая юаньд хүрснээс 45 хувь нь буюу 15 тэрбум юань нь хилийн чанадын аялал жуулчлал юм байна.

Тайланд: 2014 онд Дундад улсын иргэдийн хилийн чанадад жуулчилсан хүн давхардсан тоогоор 107 саяд хүрч, аялал жуулчлалын ажил эрхэлж байгаа зууч компанийн тоо 2700 гаруй болсон байна.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл