solongonews
Экспорт импорт буурчээ
2015-06-10 10:41
Экспорт 0.8 хувиар нэмэгдсэн бол харин импорт 17.2 хувиар буурсан байна.

Дундад улсын экспорт импортын ерөнхий өртөг энэ оны эхний 5 сард 9.47 триллион юаньд хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэсээ 7.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Үүнд, экспорт 0.8 хувиар нэмэгдсэн бол харин импорт 17.2 хувиар буурсан байна.

5 дугаар сард экспорт импортын ерөнхий өртөг 1.97 триллион юань байж, 9.7 хувиар буурсан. Үүнд, экспорт 2.8 хувиар буурсан бол импорт ч 18.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Мөн энэ онд Дундад улс АНУ, Европ руу экспортлох хэмжээ нэмэгдсэнээр Дундад улс нь Европын хамгийн том экспортын орон болжээ.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл