Хятад, АНУ 24 хувийн татвараа үргэлжлүүлэн зогсоох талаар зөвшилцөлд хүрлээ
2025-08-13 09:55
Хятад, АНУ 24 хувийн татвараа үргэлжлүүлэн зогсоох талаар зөвшилцөлд хүрлээ.
Хятад, Америк хоёр тал 08-р сарын 12-нд "Хятад, Америкийн Стокгольмын эдийн засаг, худалдааны хэлэлцээний хамтарсан мэдэгдэл" нийтэлжээ. Хятадын бараа бүтээгдэхүүнд (Хонконг болон Макаогийн засаг захиргааны онцгой бүсээс ирсэн барааг оруулаад) ногдуулах нэмэлт тарифын арга хэмжээгээ үргэлжлүүлэн зохицуулахаа АНУ амлав. Наймдугаар сарын 12-ноос эхлэн 90 хоногийн хугацаанд харилцан тэгш үйлчлэх 24 хувийн тарифыг үргэлжлүүлэн зогсооно. Хятад улс 08-р сарын 12-ноос эхлэн АНУ-д ногдуулах 24 хувийн нэмэлт татвар болон тарифын бус холбогдох сөрөг арга хэмжээг 90 хоногийн хугацаанд үргэлжлүүлэн зогсоох юм байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
