Мөн эмэгтэйчүүдэд туйлын хэрэгтэй жимс гэлцдэг бөгөөд хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг. Энэхүү гайхамшигт анар жимсийг ашиглан гэрийн нөхцөлд хийхэд амархан амтат салатны жорыг хүргэж байна.

1.Бэлдэх зүйлс:
Хальснаас нь салгаж бэлдсэн анар жимс – 1 аяга талаас 2 аяга хэмжээтэй
Хэрчсэн даршлаагүй өргөст хэмх – 2 аяга хагас
Элгэн тараг – Аяганы 1/3
Жижиглэж хэрчсэн сармис - 1-2 хумс
Хэрчсэн улаан сонгино - 1 ширхэг
Гоньд
Нимбэг
Давс, перец
2. Өргөст хэмх болон ногооны гоньдийг зураг дээр харагдаж байгаа шиг хэрчиж бэлдэнэ. Улаан сонгиноо маш нимгэхэн, уртаар нь хэрчинэ шүү. Ингээд хэрчсэн сармисаа нэмээд бүгдийг нь холино.
3. Дараа нь шахсан нимбэгний шүүснээс бага зэрэг дусаагаад давс болон таргаа нэмээд сайн холиорой.
4. За ингээд бидний зууш бэлэн болчихлоо. Хийхэд амархан бөгөөд их чамин харагдаж байгаа биз? Загасны махтай хамт идвэл гайхалтай зохицол болно шүү.
