9-р сарын 23-нд, 2025 оны Бээжингийн соёлын форум нээлтээ хийв. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга Ли Шүлэй оролцож, үндсэн илтгэл тавив. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Инь Ли оролцож, үг хэллээ.

Соёл, шинжлэх ухаан технологийн уялдаатай хөгжлийн чиглэлийг барьж, үнэт зүйлд тулгуурлан, эрэлт хэрэгцээгээр чиглүүлж, алс ирээдүйд анхаарал хандуулж, шинжлэх ухаан технологийг ямагт соёлын өв уламжлал болон шинийг бүтээхэд үйлчлүүлж, ард түмний оюун санаа, соёлын амьдралд үйлчлүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй. Шинэ технологи шинэ арга барилыг ашиглан, соёлын өвийг хамгаалан өвлүүлэх чадавхи болон түвшинг дээшлүүлж, түүхийн өвийг үргэлжлүүлэхэд нэн сайтар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Соёлын бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, сурталчилгааны ажиллагааг бүрэн идэвхжүүлж, соёлын дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, соёлын бүтээгдэхүүний дижитал үйлдвэрлэлийг тасралтгүй өргөжүүлэх ёстой. Соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг эрчимтэй ахиулж, соёлын солилцоо, хуваалцах онлайн платформыг олноор байгуулж, Хятад улсын болон гадаадын ард түмнийг илүү сайн харилцан ойлгуулж, бие биенийхээ шилдэг соёлтой илүү сайтар танилцаж, соёл, шинжлэх ухаан технологи, инновацийг хүн төрөлхтөнд нэн сайн үр өгөөжтэй байлгах ёстой гэж Хятадын болон гадаадын зочид тэмдэглэжээ.
"Соёл, шинжлэх ухаан технологийн уялдаатай хөгжил" уриан дор болж буй 2025 оны Бээжингийн соёлын форумыг ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яам, Бээжин хотын намын хороо, Бээжин хотын ардын захиргаа хамтран зохион байгуулав. Форумд 58 улс орон, бүс нутгаас 800 гаруй зочин оролцов.
