“Дээд Монгол”-ын уран зураг, уран бичлэг, гэрэл зургийн үзэсгэлэн болон “Дээд Монгол”-ын соёлыг нээлттэй үзүүлэх төвийг нээх ёслол зэрэг арга хэмжээ өнөөдөр үдээс өмнө Хөхнуурын Дэлхий хотод болжээ.

Уран зургийн үзэсгэлэнд Хөхнуурын монголчууд хөрөг, дээл хувцас, зан заншил, ахуй амьдралыг харуулсан уран зураг, фото зураг болон тухайн орон нутгийн уран бичлэгтэдийн уран бичлэгийг дэлгэн үзүүлж, хүрэлцэн ирсэн хол ойрын зочид төлөөлөгчдийн хараа мялаажээ.
Мөн “Дээд Монгол”-ын соёлыг нээлттэй үзүүлэх төв нь ашиглалтад орсныг зарласан бөгөөд арга хэмжээнд оролцож буй зочид төлөөлөгчдөөс уг төвийн үзмэрүүдтэй танилцжээ. Уг төв Монголчуудын үүсэл гарлын тухай танилцуулга болон үзмэрүүд байхын зэрэг Хөхнуурын Монголчууд буюу Дээд монголчуудын тухай түүх соёл, ахуй амьдралын хэрэглээний эд зүйл, хувцас засал зэргийг дэлгэн үзүүлж, бусад үндэстний иргэд сурталчлах таниулах эрхэм зорилготой аж. Бэнлтгэсэн нь М.Банди
