solongonews
Дундад улс дэлхийн эдийн засагт оруулж буй хувь нэмрээрээ тэргүүлэв
2015-08-07 10:59
Дундад улс дэлхийн эдийн засагт оруулж буй хувь нэмрээрээ тэргүүлсэн байна.

Энэ сарын 5-нд Дундад улсын Үндэсний статистикийн газрын дарга Ван Баоань хэлэхдээ: - Өнгөрсөн жил Дундадын эдийн засгаас дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 25.8 хувь хүрсэн нь АНУ-аас 1.1 нэгж дээгүүр байж, дэлхийд тэргүүлэв. Энэ оны эхний хагас жилийн 7 хувийн өсөлт урьдчилан товлосонтой нийцэж байна гэжээ.

Мөн өмнөхтэй харьцуулбал Дундадын эдийн засгийн өсөлтийн хурд хэдийгээр зохих хэмжээгээр буурсан ч эдийн засгийн ерөнхий хэмжээний хувиас үзвэл 7 хувь нь мөн доогуур бус өсөлт юм. Дэлхийн хэмжээний хувьд, өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулсан ч, эсвэл хөгжлийн түвшин ойролцоо орнуудтай харьцуулсан ч дээгүүр эгнээнд жагсаж байна гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, 2014 онд Дундадын эдийн засгийн цар хүрээ анх удаа 10 триллион ам.доллароос давж, эдийн засаг 7.4 хувиар буюу 800 тэрбум гаруй ам.доллароор нэмэгдсэн байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл