solongonews
Хятад Африкийн эдийн засаг худалдааны Ⅳ экспо өндөрлөв
2025-06-17 10:36
Хятад Африкийн эдийн засаг худалдааны Ⅳ экспо өндөрлөв

Хятад Африкийн эдийн засаг худалдааны Ⅳ экспо  “Хятад, Африк орчин үеийн шинэчлэлийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамтран ажиллана" урианы дор 06-р сарын 12-15-ны өдрүүдэд Хүнань мужийн Чанша хотод болж өнгөрөв.

Уг яармаг нь Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын эдийн засаг, худалдааны санаачилгыг хэрэгжүүлэх чухал индэр болж, Хятад Африкийн орчин үеийн хөгжлийг хамтаар ахиулах "Арван түншлэлийн үйл ажиллагаа"-ны хэрэгжилтийн хүрээнд олон төрлийн эдийн засаг худалдааны 30 гаруй үйл ажиллагааг зохион байгуулж, хамтын ажиллагааны ажил хэрэгч үр дүнд хүрсэн юм.

Нигер Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн парк төсөл, Лагос-Абужа хурдны төмөр замын төсүүд амжилттай хэрэгжиж байна. Энэ удаагийн яармаг нийт 11.39 тэрбум ам.долларын өртөг бүхий 176 төсөлд гарын үсэг зурсан бөгөөд төслийн тоо 45.8 хувь, төслийн үнэлгээ 10.6 хувь өссөн байна.

Хөдөө аж ахуй бол Хятад, Африкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны гол салбар юм. Хятад, Африкийн хамтын ажиллагааны тод жишээ болсон Гамбын тариачин Мусса Дабо мөн энэ удаагийн экспод оролцов. 2019 оноос хойш Лүнпин өнөдөр технологийн компанийн гадаадын тусламжийн мэргэжилтнүүдийн удирдлага дор Мусса фермээ 3 га-гаас 100 га болгон өргөжүүлжээ.Тус фермийн үйлдвэрлэл гар үтрэмээс бүрэн механикжуулалтад шилжиж, га бүрийн дундаж уналт 7 тонн буюу орон нутгийн дунджаас 2-3 дахин их ургац авдаг болсон.

Хятадын Худалдааны яамнаас олгосон Хятадын анхны эрлийз тутрагын технологийн тусламжийн сургалтын бааз болсны хувьд Лүнпин өндөр технологийн компани Кени, Танзани зэрэг Африкийн 53 оронд хөдөө аж ахуйн технологийн сургалтын 200 гаруй төслийг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн 7000 гаруй ажилтан, техникийн боловсон хүчнийг сургасан байна.

Хятад, Африкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулахад санхүүгийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Экспогийн үеэр Хятадын зам харилцааны банк Хятад Африкийн эдийн засаг, худалдааны гүнзгий хамтын ажиллагааны санхүүгийн үйлчилгээний төлөвлөгөөг нийтэлж, Хятад Африкийн худалдааны зохицуулалтыг сайжруулан, Хятад Африкийн хил дамнасан аж үйлдвэрийн сүлжээг хөгжүүлэх зэрэг арван том санаачилгаар Хятад Африкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг бүрэн дэмжсэн байна. 2024 онд Харилцаа холбооны банк болон Африкийн хил дамнасан юанийн орлого, төлбөрийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 136 хувь, Хятад Африкийн гадаад валют гуйвуулгын бизнесийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 хувь, Хятад, Африкийн хил дамнасан худалдааны санхүүжилтийн хэмжээ 305 хувь нэмэгдсэн юм.

Уг экспо нь Хүнань мужийн эдийн засаг, худалдааны өсөлтөд тус дөхөм үзүүлж, Хүнань мужийн Хятад, Африкийн эдийн засаг, худалдааны гүнзгий хамтын ажиллагааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэсэн байна. Чанша хот дахь Хятад Африкийн эдийн засаг, худалдааны экспогийн байнгын үзэсгэлэнгийн танхимд ороход Африкийн шилдэг бараа бүтээгдэхүүн хүмүүсийн нүдийг хужирласан байдаг. 2021 онд нээгдсэнээс хойш 10,000 ам метр талбайтай энэхүү үзэсгэлэнгийн төв нь Чанша болон Африкийн хооронд ойр дотно солилцоо хийх цонх болжээ.Энэ удаагийн яармагийн үеэр Хятад Африкийн эдийн засаг худалдааны төв байрны бааз төсөл энд гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулж, дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалтын сурталчилгааг эхлүүлсэн байв.

Энэ жил Хятад Африкийн хамтын ажиллагааны форум байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Уг форумаар Хятад, Африкийн харилцаа үсрэнгүй хөгжилд хүрсэн. Хятад улс дипломат харилцаатай Африкийн 53 оронтой стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, Хятад Африкийн худалдааны хэмжээ бараг 30 дахин нэмэгдэж, Хятадаас Африкт оруулсан хөрөнгө оруулалт 100 дахин нэмэгдэж, Хятад Африкийн ард түмэнд бодит үр өгөөжөө өгч чадсан юм.

 

Зохиогч: ЯН ШҮНЬ,ЛҮӨ ШАНЬШАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл