Хятадын банк албан ёсоор монгол төгрөг сольж эхэллээ
2015-08-19 14:34
Хятадын банк албан ёсоор монгол төгрөг сольж эхлэв.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Хятадын Банк /Bank of China/
2015.08.13-ний өдрийн 16.00 цагаас эхлэн монгол төгрөгийг албан ёсоор солих үйлчилгээ явуулж эхэлсэн байна. Энэ нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт хоёр улсын мөнгөн дэвсгэртийг албан ёсоор банкнуудад солих ажлын эхлэл гэнэ. Түүнчлэн мэргэжилтнүүд үүнийг монгол төгрөг, хятад юань хоёрт Монгол Улсын нутаг дэвсгэрт ижил байдлаар хандаж, хэрэглэхийн эхлэл гэж үзэж байна хэмээн Хятадын банкны албан ёсны сайтад мэдээлсэн байна.

Найруулагч: .
Эх сурвалж : Bank of China http://www.boc.cn/index.html
Дэлгэрэнгүй үзэх
