solongonews
2019 онд спортын XI наадмыг Хэнань муж зохион байгуулна
2015-08-12 16:28
Хэнань багийн төлөөлөгчид Ордос хотод хэвлэлийн бага хурал хийв.

8 дугаар сарын 11-ний өдөр Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын Хэнань багийн төлөөлөгчид тамирчны тосгонд хэвлэлийн бага хурал хуралдуулж, Хэнань мужийн цөөн тоот үндэстний уламжлалт спортын хөгжил болон Хэнань багийн тамирчдын спортын Х наадамд оролцож байгаа байдлыг танилцуулжээ. Төрийн үндэстний комиссын суртал ухуулгын газрын орлогч дарга Ли Живэй хурлыг даргалсан байна.

2019 онд болох Дундад улсын цөөн тоот үндэстний спортын XI наадмыг зохион байгуулах Хэнань мужийн өргөдлийг Төрийн үндэстний комисс, Төрийн спортын ерөнхий товчоо болон Төрийн зөвлөлөөс батлан зөвшөөрчээ.

 

Эх сурвалж : спортын Х наадмын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл