Дуучин Тэнгэрийн гомдол
2015-07-06 11:02
BTV соёл урлагийн ”Өнгө галбир” нэвтрүүлэгт уригдан өнгөрсөн жилүүдэд дуу хөгжмийн замд учирж байсан гомдол гунигаасаа нуулгүй хуваалцав.
Сүүлийн өдрүүдэд олны танил дуучин Тэнгэр BTV соёл урлагийн "Өнгө галбир" нэвтрүүлэгт уригдан өнгөрсөн жилүүдэд дуу хөгжмийн замд учирж байсан гомдол гунигаасаа нуулгүй хуваалцав.

Хэдий дуучин Тэнгэр өвөрмөц дуу хоолой, өнгө төрхөөрөө олон жил Дундад улсын дуу хөгжимд гялалзаж явсан ч Дундадын нэлээд хэдэн гол хэвлэл мэдээллийнхэн түүний дуулах авьяас чадвар, дүр төрхийг нь үнэлэхгүй шууд дарж, хасаж байсан байна. Энэ тухай дуучин маань ярилцлагадаа дурсан сэтгэл дүнсийж байлаа.
Түүний хувьд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, дуу хоолойгоороо олон жил дуулж, нэг их нэр алдар хүнд хүртэж мандаж яваагүй ч нэг их уруудаагүйдээ сэтгэл хангалуун байдаг гэдгээ ярив.
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
