solongonews
Соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах Ⅳ яриа хэлэлцээний нээлтийн ёслол
2025-05-30 16:14
Соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах Ⅳ яриа хэлэлцээний нээлтийн ёслол боллоо.

Хятад улсын дэд дарга Хань Жэн 05-р сарын 30-ны өдөр Дунхуанд Соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах Ⅳ яриа хэлэлцээний нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.

Хань Жэн:

- Улс орнуудын ирээдүй, хувь заяа нягт холбоотой болж буй өнөө үед адил бус соёл иргэншил хүртээмжтэй зэрэгцэн оршиж, харилцан суралцах нь хүн төрөлхтний хамтын ахиц дэвшил, дэлхийн хөгжил дэвшилд тус дэм үзүүлнэ. Бид харилцан хүндэтгэж, харилцан ололт амжилтад хүрч, дэлхийн соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэхийг санаачлан, адил бус соёл иргэншлийн сайн сайхныг хамтдаа хуваалцахыг дэмжих ёстой. Мөн санал зөрөлдөөнөө нөөцлөхийн зэрэгцээ нийтлэг зүйлийг эрэлхийлж, сорилтуудыг хамтдаа даван туулж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг ашиглан хүн төрөлхтний соёл иргэншлийн зураглалыг хамтдаа бичиглэх ёстой. Түүнчлэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн, шинийг санаачлан, улс орнуудын түүх, соёлын орчин үеийн үнэ цэнийг тасралтгүй судалж, шинэчлэлийн үйл явц дахь улс орнуудын шилдэг уламжлалт соёлын бүтээлч өөрчлөлт, инновацын хөгжлийг ахиулах хэрэгтэй. Чин үнэнч яриа хэлэлцээ өрнүүлж, хамтдаа ялалт байгуулж, яриа хэлцэл, зөвшилцлийн замаар саад бэрхшээл, үл ойлголцлыг арилгаж, зөвшилцөл, найрсаг байдлыг дээшлүүлж, адил бус соёл иргэншлийн эв найрамдалтай зэрэгцэн оршихыг дэмжиж, улс орнуудын ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг дэмжих ёстой гэж хэллээ.

Тус яриа хэлэлцүүлгийг Хятадын Олон улсын солилцооны нийгэмлэг, Ганьсу мужийн Ардын захиргаа хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад улс орнуудын нам төрийн удирдлагууд, эрдэмтэн мэргэжилтэн, судлаачид, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын хариуцлагатай албаныхан, Хятадын холбогдох салбарын төлөөлөл зэрэг 400 орчим хүн оролцов.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл