solongonews
Дундад, Орос, Монгол оюутнуудын урлагийн наадам
2015-05-08 11:57
Уг арга хэмжээг Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, ОХУ-ын БНБАУ-ын Улсын Их Сургууль хамтран зохион байгуулж, 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад анх нээлтийг нь хийсэн юм.


   Дундад, Орос, Монгол гурван улсын оюутнуудын урлагийн наадам 5 дугаар сарын 7-ны өдөр Өвөр Монголын Багшийн Их Сургууль дээр сайхан болж өнгөрлөө. Дуу хуурын эгшиг аялгуу бялхсан тоглолтын танхимд “Хун галуу”, “Жороогийн жороо”, “Нөхөрлөлийн дуу” зэрэг хорь шахам тоглолт хурсан олны сэтгэлийг сэргээн сонорыг баясгажээ. Уг үдэшлэгийн үеэр ӨМӨЗО-ын Гадаад ухуулгын албаны дарга нар, Дундад, Монгол, Оросын их дээд сургуулиудын удирдлага багш нар хүрэлцэн ирж оролцсон юм.


     Уг арга хэмжээг Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, ОХУ-ын БНБАУ-ын Улсын Их Сургууль хамтран зохион байгуулж, 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад анх нээлтийг нь хийсэн юм. 5 дугаар сарын 2-ны өдөр анхны тоглолтоо Улаанбаатарт тоглосон байна.


     Энэ оны 3 дугаар сард Өвөр Монголын Багшийн Их Сургууль болон Монгол Улсын Боловсролын Их Сургуультай таван талын судалгааны хамтын ажиллагааны төслийг эхлүүлсэн юм. Мөн ОХУ-ын судалгааны салбаруудтай ч олон төрлийн судалгааны ажлыг өрнүүлснээр Дундад, Монгол, Орос гурван улсын сурган хүмүүжил соёлын харилцаа өмнө нь гараагүйгээр өргөжин тэлжээ.


  Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн төлөөлөгч Шилэгмаа хэлсэн үгэндээ: -Соёлын солилцоо нь соёл, эдийн засаг, улсын хөгжилд заавал явах ёстой зүйл. Нэг үндэстний соёлын амжилт нь зөвхөн тэр үндэсний биш, дэлхийнх юм. Иймэрхүү арга хэмжээг зохион байгуулах нь улс хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлж, үндэсний шилдэг соёл урлагаа уламжлан бадрааж, тараан дэлгэрүүлэхэд ашигтай юм гэжээ.


       Өвөр Монголын Багшийн Их Сургууль нь энэ удаагийн гурван улсын оюутнуудын урлагийн наадмыг зохион байгуулснаас гадна Монгол Улс ОХУ-ын сургуультай хамтран шинжлэх ухаан, уран зураг, хөл бөмбөгийн спортын талд хамтран ажиллах юм байна.

 Зургийг: Банди

Найруулагч: Сараа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл