solongonews
5.2 хувийн цаана Хятадын эдийн засгийн чиг хандлага
2025-10-23 10:25
5.2 хувийн цаана Хятадын эдийн засгийн чиг хандлага

 

"Бид Хятадын эдийн засгийн ирээдүйд итгэлтэй байгаа бөгөөд ирэх 3-5 жилд Хятад дахь компанийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна" гэж 20-нд Хятад улс эхний гурван улирлын үндэсний эдийн засгийн тоон мэдээллийг нийтэлсний дараа Америкийн Coach брэндийн Хятадын бүсийн захирал Ли Лиань ярилцлага өгөх үеэр хэлж байлаа. Үүний зэрэгцээ гадаадын хэвлэлийнхэн Хятадын эдийн засгийн тоон мэдээлэлд ихээхэн анхаарал хандуулж байна. "Нью-Йорк Таймс" сонин Хятадын эдийн засаг гуравдугаар улиралд тогтвортой өсөлтээ хадгалсан гэж дүгнэжээ.

Энэ он гарсаар гадаад орчны дарамт нэмэгдэхийн хирнээ дотоодын хүндрэлүүд их байсан хэдий ч Хятадын эдийн засаг хүнд хэцүү сорилтуудыг даван туулж, томоохон амжилтад хүрсэн. Урьдчилсан тооцоогоор, эхний гурван улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн байна. Энэхүү жинтэй тоо нь Хятадын эдийн засгийн ямар онцлогийг илэрхийлж байна вэ?

Юуны өмнө, "тогтвортой" байдал улам батжиж байна. Хөндлөнгөөс харахад, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд дэлхийн гол эдийн засгуудын дунд тэргүүлэх байранд хэвээр байна. Хэдхэн хоногийн өмнө Олон улсын валютын сан нийтэлсэн тайландаа, дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3.3 хувиас 2025 онд 3.2 хувь болж удаашрах төлөвтэй байгааг дурджээ. Харин Хятадын эдийн засаг зөвхөн гуравдугаар улиралд л дэлхийн гурав дахь том эдийн засаг болох Германы 2024 оны жилийн эдийн засгийн хэмжээнээс давсан нь дэлхийн эдийн засгийн хамгийн тогтвортой, найдвартай хөдөлгөгч хүч хэвээр байгааг харуулж байна. Босоо талаас нь авч үзвэл, Хятадын эхний гурван улирлын ДНБ-ий өсөлтийн хурд өнгөрсөн оны бүтэн жилийн болон өнгөрсөн оны мөн үеийнхээс тусбүр 0.2, 0.4 нэгжээр өссөн нь эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой бөгөөд ахицтай байгааг бүрэн харуулжээ.

Тодорхой үзүүлэлтүүдийг харвал, эхний гурван улиралд томоохон аж үйлдвэрийн нэмүү өртөг 6.2 хувьд хүрсэн бөгөөд нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны нийт хэмжээ 4.5 хувиар өссөн байна. Мөн хот суурин газрын судалгаанд хамрагдсан ажилгүйдлийн түвшин дунджаар 5.2 хувь байгаа нь эхний хагас жилийнхтэй ижил түвшинд байна. Есдүгээр сард үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерийн индекс болон бизнесийн үйл ажиллагааны хүлээлтийн индекс өмнөх сараас өссөн зэрэг нь эхний гурван улирлын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд ерөнхийдөө тогтвортой байгааг харуулж, жилийн эдийн засгийн хөгжлийн зорилтыг биелүүлэхэд сайн суурь тавьж өгсөн байна.

"Тогтвортой" байдлын хажуугаар "ахиц дэвшил"-ийн хандлага улам тодорхой болж байна. Энэ он гарсаар Хятад улс шинэ чанартай үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэхэд улам анхаарч эхэлсэн байна. Эхний гурван улиралд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг нь нийт томоохон аж үйлдвэрийн нэмүү өртгөөс тусбүр 3.5, 3.4 нэгжээр өндөр өсөлттэй гарчээ. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн тайланд дурдсанаар, 2025 онд Хятадын инновацийн индекс анх удаа дэлхийн эхний аравт багтжээ. Хиймэл оюун ухааны томоохон загварууд ар араасаа бий болсноос авахуулаад жолоочгүй тээврийн хэрэгсэл өдөр тутмын амьдралд нэвтэрч эхэлсэн нь "инновацийн сүлжээ + үйлдвэрлэлийн сүлжээ" гүнзгий нэгдэж, Хятадын эдийн засагт шинэ хөдөлгөгч хүч нэмсний зэрэгцээ дэлхийн инновацийг хурдасгасан байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл