Спортын Х наадмын ил захидлыг тарааж эхлэв
2015-08-10 14:47
Спортын Х наадмыг дурсгах ил захидлыг тараах ёслол өчигдөр Ордос хотод болж өнгөрөв.
8 дугаар сарын 9-ний өдөр Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмыг дурсгах шуудангийн ил захидал, нээлтийн ёслолын сэдэвт дугтуй, сурталчилгааны тамга цомог зэргийг тараах ёслолын ажиллагаа Ордос хотын Хияа багш шинэ дүүрэгт болж өнгөрөв. Ордос хотын улс төрийн зөвлөлдөх хурлын орлогч дарга Ян Яминь ёслолын ажиллагаанд оролцов.

Уг үйл ажиллагааг Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын гүйцэтгэх комисс болон Дундад улсын шуудангийн групп хамтран зохион байгуулжээ.
Эх сурвалж : спортын Х наадмын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх
