Бээжинд болсон 2025 оны Дэлхийн роботын бага хурал амжилттай өндөрлөлөө
2025-08-13 16:32
Бээжинд болсон 2025 оны Дэлхийн роботын бага хурал амжилттай өндөрлөлөө.
2025 оны Дэлхийн роботын бага хурал наймдугаар сарын 08-12-ны өдрүүдэд Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн бага хурал “Роботуудыг илүү ухаалаг, уян хатан болгох” сэдвийн хүрээнд явагдаж, робот үйлдвэрлэлийн салбарын 200 гаруй компани оролцов. Мөн тус чиглэлээрх 100 гаруй шинэ бүтээгдэхүүнийг анх удаа танилцуулсан байна. Үүнээс гадна, 50 робот үйлдвэрлэгч компани олон зуун хүн дүрст робот бүтээгдэхүүнээ авчирч оролцсон нь ижил төстэй үзэсгэлэнгүүдийн дунд оролцогчдын тоогоор шинэ дээд амжилт тогтоосон үзүүлэлт боллоо.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
