solongonews
Түмэн олны сэтгэлийг ойртуулсан жагсаалын дараах захидлууд
2025-09-30 09:26
Түмэн олны сэтгэлийг ойртуулсан жагсаалын дараах захидлууд

Цэргийн жагсаал нь зөвхөн дурсгалын арга хэмжээ төдийгүй нэг ёсны тунхаглал юм. Тухайлбал, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалт бол түүхэн чиг хандлага болсон гэдгийг харуулсан үйл явдал юм! Бид энэ дашрамд "Иргэдийн гэр бүлийн захидал" - "Цэргийн жагсаалын захидал"-ыг уншигчдад хүргэж байна. Захидал бичсэн  6 хүн цэргийн жагсаалыг газар дээр нь үзсэн хүмүүс билээ. Тэд бол Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны баатруудын үр удам, Хонконг, Тайваний эх орон нэгтэй ахан дүүс, хилийн чанад дахь Хятадын цагаачид, нутаг буцсан авьяастнууд юм. Тэд өөр өөр өнцгөөс өөрсдийнхөө сэтгэгдлийг хуваалцаж, эх оронч сэтгэлгээ, эх орондоо үйлчлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн байна.

Эх орныхоо төлөө тэмцэнэ гэсэн итгэл бидний цусанд шингэсэн

Хайрт аавдаа:

Өнөөдөр би Тяньаньмэний талбайд Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалыг өөрийн нүдээр харсан. Хэдэн цагийн турш миний өмнө сүр жавхаатай цэргүүд алхан өнгөрч, толгой дээгүүр сөнөөгч онгоцнууд шуугилдан өнгөрч л байлаа. Эдгээрийг хараад би хэрэв бурханд зорьсон өвөө минь өнөөдрийн Хятад улсыг харсан бол ямар сайхан байх билээ гэж бодоод нүд зайртлаа.

Тийм ээ, би элэнц өвөөгөө хэлж байна. Хэдийгээр би түүнтэй уулзаж байгаагүй ч, манай гэрт ядаж элэнц өвөөгийн маань ганц гэрэл зураг байдаггүй ч, тэрээр надад маш танил дасал санагддаг. Учир нь өвөө та хоёр түүний тухай түүхийг надад олон удаа ярьж байснаас болсон байх. Манай элэнц өвөө Наймдугаар замын армийн тусгай ангийн ротын орлогч дарга байсан. 1942 онд Инань шяньд болсон ширүүн тулалдаанд зоригтой тулалдаж 21 насандаа баатарлагаар амиа алдсан. Түүний амьдрал богинохон байсан ч үхэлтэй нүүр тулж, эх орныхоо төлөө тэмцэнэ гэсэн итгэл нь цаг хугацаа, орон зайг даван туулж, бидний цусанд шингэсэн гэж та надад олонтоо ярьж байсан.

Ээж та хоёр хоёулаа багш, өвөө минь төрөлх хотынхоо боловсролын төлөө нэгэн насаа зориулсан хүн. Та оюутнуудын залуу насыг эрдэм мэдлэгээр гэрэлтүүлсэн. Би ч бас жижиг зүйлийг ч гэсэн сайн хийж, үзэл санаа, итгэл үнэмшлийг уламжлах нь маш хялбар бус боловч агуу их зүйл болохыг мэдэрсэн.

80 жил улиран одож, дайны утаа аль эрт сарнисан ч түүхийн ой санамж бүдгэрэх ёсгүй. Японы эсрэг дайны агуу ялалтыг дурсаж, үеэс үед өвлүүлэн үлдээх учиртай билээ. Өнөөгийн Хятад улс бидний элэнц өвгийн хүсэн хүлээсэн шиг амар амгалан, хөгжил цэцэглэлтийн орон болж хөгжсөн юм.

Таны охин Ма Чютун

2025 оны 09-р сарын 03-ны өдөр Бээжин хотноо

Мэдээллийг: Тус сонины сэтгүүлч ВАН МЭЙХУА

Үзэгчид газар дээр нь хамт зургаа татуулжээ

Гэрэл зургийг: ШЫ ФАН

Эх оронч уламжлалаа үргэлжлүүлж л байна

Хайрт Зичин, Чунюэ:

Өнөөдөр би цэргийн жагсаалыг үзээд буудалдаа дөнгөж саяхан орж ирлээ. Өнөөдрийн энэ онцгой мөчид аав нь танд манай гэр бүлийн өнгөрсөн цагийн сонирхолтой хоёр түүх ярьж өгмөөр байна.

Нэгдүгээр нь миний өвөө, танай элэнц өвөө Фан Зүөбяогийн тухай түүх юм. Японыг эсэргүүцэх дайны хамгийн хүнд хэцүү үед тэрээр Фижи дэх бүх бизнесээ бэлэн мөнгө болгож, хуримтлуулсан мөнгөөр ​​сөнөөгч онгоц худалдан авч эх орондоо хандивласан. “Улс орон байхгүй бол гэр бүл яаж оршин тогтнох билээ” гэж элэнц өвөө чинь үргэлж хэлдэг байсан. Би энэ үгийг ч насан туршдаа санаж явлаа.

Хоёрдугаарх нь миний аав, та хоёрын өвөө Фан Зифүгийн тухай түүх. Тэрээр багаасаа эх орнч хүн байж, өсвөр насандаа Хятад хэл сурахаар Фижигээс Хятад руу буцсан. 20 настайдаа Америкийг эсэргүүцэж, Солонгост туслах дайнд оролцож, эх оронч уламжлалаа үргэлжлүүлсэн юм.

Эдгээр үйл явдлууд бол зөвхөн хуучин гэрэл зурагт байгаа зүйл биш. Харин тухайн цаг үеийн бодит явдал болох юм. Та нар Хятадад ирээд гудамжаар зугаалж явахдаа цэцэрлэгт өглөөний дасгал хийж буй ахмад настнууд, оюутны хотхонд сурч буй оюутнуудыг хараад бидний дээр үеийнхний амь насаа зориулахаас ч буцахгүй хамгаалж байсан зүйл бол өнөөдрийн бидний аз жаргалтай амьдрал гэдгийг ойлгож магадгүй.

Аав нь энэ удаад нутаг буцаад Гуандүн дахь төрөлх хотдоо очиж, бас олон газраар явлаа. Хятадын хотууд ногоон хот болж, хөдөө тосгон нь улам үзэсгэлэнтэй, гудамжинд амьдардаг ахмад настайчууд ч гар утсаараа төлбөрөө тооцоо хийдэг болсныг олж мэдсэн. Энэ бол бидний өдрөөс өдөрт хөгжиж буй эх орон, мөн гадаадад байгаа бяцхан үрс та бүхнийгээ эргэж ирэхийг ямагт хүсэн хүлээж буй эх орон чинь юм.

Та нарын хайрт аав Фан Живэй

2025 оны 09-р сарын 03-ны өдөр

Мэдээллийг: Тус сонины сэтгүүлч ЯНЬ Ю

  

Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны ахмад дайчид Тянь Аньмэний хаалганы цамхаг дээр мэндчилгээ дэвшүүлэв

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЦАЙ ЯН

Тайваний хоолойн хоёр эргийн элэг нэгтнүүд хамтдаа улам сайн сайхан ирээдүйг бүтээх нь дамжиггүй

Хайрт аав минь:

Энэ жил Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 80 жил, Тайвань эх орныхоо мэдэлд буцан ирсэн 80 жилийн ой тохиож байна. Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ёслол 09-р сарын 03-ны өдөр Бээжингийн Тяньаньмэний талбайд болсон.

1937 онд өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн дайн эхэлсний дараа та дайнд идэвхтэй оролцож, өөрийнхөө цэргийн алба хааж байсан Фүжяний зүүн хязгаарын хамгаалалтыг бэхжүүлж, нутгийн цэрэг, энгийн иргэдтэй хамтран Японы армийн түрэмгийллийг эсэргүүцэн, нутаг усаа сахин хамгаалсан. 1945 онд Японы эсрэг дайны ялалтын дараа та Тайвнийг эх орныхоо мэдэлд буцаан авчрах ажилд оролцох үүрэг хүлээж, Тайваний дайны дараах сэргээн босголтод бүх хүчээ зориулсан билээ. Та Тайванд “Тайбэй дахь Фүжянь мужийн нутгийн зөвлөл”-ийг санаачлан байгуулж, эх орныхоо төлөө санаа тавьж, төрсөн нутагтаа ач тусаа өгсөн. Та бүхний эх орон, гэр бүлээ гэсэн гүн зузаан хайр ахан дүүс, үр хойчдоо маш их урам зориг өгсөн гэж хэлж болно.

Эх газраас "Тайвань дахь эх орон нэгтнүүддээ илгээсэн захидал" нийтлэгдсэнээс  хойш би Хонконгод ажиллаж, Тайванийн хоолойн хоёр эргийн худалдааг хөгжүүлэхэд тус дэм үзүүлэхээр зүтгэсэн. Дараа нь би эх газарт идэвхтэй хөрөнгө оруулалт хийж, ногоон экологийн аж үйлдвэрт хичээн ажиллаж, хоёр эргийн хүмүүсийн солилцоо, эх орны нэгдэлд тусалсан. Би гэр бүл, эх орон, үндэстнийхээ сэргэн мандалтын төлөө үргэлж зүтгэсээр ирсэн юм.

Одоогоос 80 жилийн өмнө бүх ард түмэн нэгдэж, Японы түрэмгийлэгчдийг бут ниргэж, Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд ялалт байгуулснаар Тайвань эх орныхоо мэдэлд буцаж ирэх боломжийг олгосон юм. Энэ бол бүх Хятадын ард түмэн, тэр дундаа Тайвань дахь элэг нэгтнүүдийн асар их үнээр бүтээсэн үр дүн юм. Түүхийг сонгох боломжгүй ч ирээдүйг бүтээж болно. Тайванийн хоолойн хоёр эргийн эх орон нэгтнүүд хамтран зүтгэвэл улс орноо нэгтгэх, улс орны сэргэн мандалтын гэрэлт ирээдүйг бүтээх нь гарцаагүй.

Таны охин Хуан Зию

2025 оны 09-р сарын 03-ны өдөр Бээжин хотноо

Мэдээллийг: Тус сонины сэтгүүлч ЧАЙ ИФЭЙ

Юньнань мужийн Тэнчун хотын Чиншүй балгасны Симолава тосгоны иргэд ёслолыг үзэж сонирхов

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖАО ХҮЙ

 

Эх орон маань хүчирхэгжих нь  дэлхийд өрсөлдөх бидний итгэл зориг юм

Хайрт Жүньхао:

Цэргийн парадыг хараад би маш их догдолсон. Цагийн өмнөх Чан-Ань гудамжинд болсон цэргийн парад, байлдааны сөнөөгч онгоц, танк бүр нь улс үндэстний хүчирхэг хүчин чадлыг харуулсан байна.

Жүньхао, 20 гаруй жилийн өмнө өвөө чинь соёлын салбарт ажиллахаар шийдсэнийг чи мэдэх үү? Тэр нь түүний хүсэл мөрөөдөл, бас түүний хайртай үйлс байсан юм. Аав нь ч ирээдүйд энэ салбарт хүч үзэх болно. Урт удаан түүх, гайхамшигт соёл, эв нэгдэл өнөөдрийн ололт амжилт нь бүгд Хятадын түүхийг "дэлхийн хэл" болох хүүхэлдэй жүжгээр дэлхий нийтэд хүргэхийг хүссээр ирсэн.

Нэгэн цагт аав нь ч чам шиг алс хол аялж, дэлхийн сонин сайханд дурладаг байсан. Хожим нь би харийн оронд сурахаар явахдаа хол явах тусам гэр орноо санадаг гэдгийг ойлгосон; Би гэрээсээ хол байх тусам улс орныхоо тухай илүү ойлгодог болсон. Тэр үед л аав нь эх орны минь хөгжил бидний дэлхийд тэмүүлэх итгэл үнэмшил юм гэдгийг үнэхээр мэдэрсэн.

Жүньхао, чи даяаршлын эрин үед төрж өссөн. Ирээдүйд чи ч бас над шиг цүнхээ үүрээд хол газар аялж магадгүй. Гэхдээ хаана ч явсан чиний соёл, үндэс угсаа, уугуул нутаг чинь үргэлж таны хамгийн тууштай түшиг тулгуур юм шүү гэдгийг битгий мартаарай.

 Хэзээ ч чамд хайртай байдаг аав Үвэй

2025 оны 09-р сарын 03-ны өдөр

Мэдээллийг: Тус сонины сэтгүүлч СҮНЬ ЯХҮЙ

Гадаадын сэтгүүлчид ажиллаж байна.

Гэрэл зургийг: ШЫ ФАН

Хонконгийн хувь заяа эх орны хувь заяатай үргэлж холбоотой байсаар ирсэн

Хао Хань:

Би яг одоо маш их догдолж, чамд өнөөдрийн болсон явдлын тухайгаа хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна. Цэргийн парадын үеэр дуунаас хурдан пуужин, нисгэгчгүй байлдааны систем зэрэг Хятадын үйлдвэрлэсэн байлдааны үндсэн техник хэрэгсэл нь Хятадын армийн шинэчлэлийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг харуулсан юм. Гэхдээ надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол энэ ёслолд уригдан очсон Японы эсрэг дайнд оролцож байсан ахмад дайчид байлаа. Тэдний үс нь бууралдсан ч нүдэндээ галтай хэвээр. Хонконг, Ковлоны хойгийн Японыг эсэргүүцэх дайнд оролцсон нэгэн ахмад цэрэг надад:

- Хонконг улс орны зовлон зүдүүр, суу алдар бүрд оролцсоор ирсэн гэж хэлсэн. Энэ үг нь миний сэтгэлд гүн шингэсэн юм.

Хонконг, Ковлоны хойгийн дайсны ар талд тэмцэл, эсвэл холбоотны дайны олзлогдогсдыг аврахын тулд амь насаараа дэнчин тавьсан загасчдын баатарлаг үйл ажиллагаа аль аль нь ч түүхийн тэр үеийн арилшгүй хуудаснууд юм. Энэ удаагийн цэргийн парад надад "Нэг улс, хоёр систем"-ийн эрч хүчийг мэдрүүлсэн. Эх орныхоо дэмжлэгээр л  Хонконг энх тайван, тогтвортой орчинд хөгжиж чадна.

Хонконгийн шинэ үеийнхэний дунд эх оронч үзэл ихээхэн дэлгэрч байна. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газраас сүүлийн жилүүдэд эх оронч үзлийн хүмүүжил, Японы түрэмгий дайны эсрэг дурсгалын үзэсгэлэн, Японыг эсэргүүцсэн дайны замналыг сэргээн харуулсан нь Хонконгийн хувь заяа эх оронтой үргэлж холбоотой байдгийг залуу үеийнхэнд ойлгуулж байна.

Энх тайван гэдэг зүгээр ирдэг зүйл биш, харин түүнийг хамгаалахын тулд хүч чадал, хүсэл эрмэлзэл шаарддаг гэдгийг ойлгуулсан. Аливаа улс орны хүч чадал нь дэвшилтэт зэвсэглэлд түшиглэдэг төдийгүй үндэсний эв нэгдэл, түүхэн өв соёлд оршдог. Энэхүү цэргийн жагсаалаар түүхийг хөндөж, хувь хүний ​​хувь заяагаа эх орны хувь заяатай нягт холбож, өнөөдрийн амьдралаа дээдлэн, тэмцлийн сэтгэлээр ирээдүйгээ бүтээцгээх ёстой.

 Чамд хэзээ ч гэсэн хайртай байдаг аав Линь Жи-Ин

2025 оны 09-р сарын 03-ны өдөр

Мэдээллийг: Сэтгүүлч ЯН ХАОМИН

 

Найрал дууны багийн гишүүд

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн ЛИ АНЬ

Аав ээжийхээ хувьсгалт уламжлалыг өвлөн авлаа

Хайрт аав минь:

Яг энэ мөчид би ширээний ард суугаад энэ захидлыг бичиж, сэтгэл санаа минь удаан хугацаанд тайвширч чадахгүй байна. Өнөө өглөө би найрал дууны багийн гишүүнээр энэхүү арга хэмжээнд оролцож, эх орноо хайрлах сэтгэлээ эгшиглүүлсэн.

Үүрийн туяа зүүн зүгт тусч, "Сунгари мөрний дээр" хэмээх анхны хөгжим эгшиглэх үед сэтгэл минь маш их хөдөлсөн. Энэ бол Хятадын иргэдийн дайны тухай хамтын дурсамж юм.

Манай Фүян хот бол Японы түрэмгийллийн эсрэг дайны үед Японы армид эзлэгдээгүй Аньхуй муж дахь цорын ганц хот байсан гэж өвөө хэлдэг байсансан. Одоогоос 80 гаруй жилийн өмнө Хятадын Коммунист Намын Японыг эсэргүүцсэн "Хуай Лю" хэвлэл энд мэндэлж, Хуайхэ мөрний сав газрын залуусыг Японы эсрэг дайнд оролцох урам зориг өгсөн юм.

Парадын цэргүүд миний хажуугаар өнгөрөхөд тэдний сүр жавхлантай, баатарлаг байдал, хүчирхэг алхаа намайг маш их баярлуулсан. Чиний залуу үеийн цэрэг байхдаа даруулсан гэрэл зураг ч санаанд орж байлаа. Би ч гэсэн гэр бүлийнхээ дайчдыг цэргийг бодож суусан. Та бол гэр бүлийн алдар, миний үлгэр дуурайлал юм.

Аав аа, би тань шиг цэрэгт явж байгаагүй ч цэргийн гэр бүлээс гаралтай, Хэнань-Аньхүй-Сүжөүгийн Японы эсрэг дайны түшиц газрын улаан ген цусанд минь шингэж байдгийг үргэлж санаж явдаг. Би дээр үеийн хүмүүсийн  хувьсгалын уламжлалыг өвлөн авч, өвөөгийнхөө хэлсэн “Хуай Лю залуучууд” шиг эх орныхоо хөгжлийн их урсгалд нэгдэж, “Санхүү, эдийн засгийн хүчирхэг орныг байгуулна” гэсэн итгэл үнэмшлээр улс орон, нийгэм, ард түмнийхээ төлөө зүтгэж, залуу насаа гэрэлтүүлж чадна гэдэгт итгэж байна.

Таны хүү Ли Юлүн

2025 оны 09-р сарын 03-ны өдөр

Мэдээллийг: Тус сонины сэтгүүлч ЛАЙ РҮЙ

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл