
Дундадын ардын банк энэ сарын 10-ны орой мэдэгдэл гаргаж, 2015 оны 5 дугаар сарын 11-ээс эхлэн банк санхүүгийн салбар нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 0.25 нэгж бууруулан, 5.1 хувь болгоно. Мөн нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүүг 0.25 нэгжээр бууруулан, 2.25 хувь болгоно гэж мэдэгджээ. Хүүгийн хэмжээг хоёр дахь удаа ингэж бууруулсан нь дарамтыг багасган, тогтвортой өсөлтийг баталгаажуулах зорилготой юм. Энэ нь хэмжээ хязгаарыг зөөллөх бодлогын Дундадын хувилбар биш, "хүчтэй сэдэл" ч биш гэж мэргэжилтэн онцолсон байна.
Хүүг бууруулсан нь хэмжээ хязгаарыг зөөллөх бодлогын Дундадын хувилбар биш, харин нийгмийн хөрөнгө хуримтлуулах өртгийг багасгах арга хэмжээ юм. Дундадын ын эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдээгүй, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө хуримтлуулах өртөг Европ Америкийнхаас 2 дахин их хэвээр байгаа тул хүүг бууруулах шаардлагатай юм гэж Вань бө зах зээлийн судалгааны хүрээлэнгийн дарга Тэн Тайцэ үзэж байна.
