Сүүлийн өдрүүдэд болсон“Цахилгаан эрчим хүчний зах зээлийн хөгжлийн форум-2025” дээр Хятадын цахилгаан эрчим хүчний зөвлөлийн нийтэлсэн мэдээлэлд харуулснаар, энэ оны эхний таван сард Хятад улсын ногоон цахилгаан эрчим хүчний худалдааны хэмжээ 220 тэрбум кВт.цаг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 орчим хувиар нэмэгдэж, ногоон цахилгаан эрчим хүчний худалдаа эрчимтэй хөгжиж байна.

Үндэсний зах зээлд суурилсан цахилгаан эрчим хүчний арилжааны хэмжээ 2016 онд 1.1 их наяд кВт.цаг байсан бол 2024 онд 6.2 их наяд кВт.ц болж, нийгэм дэх нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний эзлэх хувь 17 хувиас 63 хувьд хүрсэн байна. Энэ нь цахилгаан эрчим хүчний нөөцийн хуваарилалт нь зах зээлд чиглэсэн чухал өөрчлөлтийг хийсэн гэсэн үг юм.
Одоогийн байдлаар Хятад улсад 800 гаруй мянга эрчим хүчний оператор байгаа нь 2016 оныхоос бараг 20 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт болжээ. Цахилгаан эрчим хүч борлуулдаг 4000 гаруй компани, 600 гаруй мянган хэрэглэгч жижиглэнгийн захаар цахилгаан эрчим хүч худалдан авч байгаа бөгөөд цахилгаан эрчим хүчний зах зээл үргэлжлэн хөгжиж байна.
