Хонг Конгийн шинжлэх ухааны парк компани дэлхийн хамгийн анхны кофе чанагч робот машин “Cafe X”-ыг 8 дугаар сарын 18-ны өдөр хүмүүст танилцуулсан байна. “Cafe X” нь гар утасны “App”-ийг ашиглан, алсаас удирдан кофе захиалан авч болох бөгөөд байр тогтоогчоор хүмүүсийн байршлыг тогтоож, хамгийн тохиромжтой цагт кофегоор хангах боломжтой. Кофе чанах явц бүрэн автомат бөгөөд Германы кофены топ технологийг ашигласан байна. 9 дүгээр сард Хонг Конгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн багш сурагчид “Cafe X”-ын хамгийн анхны хэрэглэгч болох юм байна.

Кофе чанагч робот машин
“Cafe X” нь машин гараар хүний гарыг орлуулан, хэчнээн хол байсан ч гар утсаар урьдчилан кофегоо захиалан дараалалд зогсох шаардлагагүй юм. ”Бид GPS буюу Bluetooth-ээр кофе захиалсан хүний байрыг тогтоон, хүмүүсийн цагийг тодорхойлж кофегоо чанах болно” гэж энэхүү машиныг бүтээсэн Jack хэлсэн байна. “Cafe X” ашиглалтад орсны дараа аяга нэг бүр нь 30 Н$-аар (7575₮) эхлэн худалдах юм байна.
