Монголын 200 оюутныг БНДАУ-ын их, дээд сургуульд суралцуулна
2015-05-25 15:14
Монголын залуус БНДАУ-д суралцахаар мордох нь.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Дундад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Дундадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр (20-Мэргэжлийн чиглэл харгалзахгүй), магистр (140), доктор (40)-ын сургалтад нийт 200 оюутныг дараах мэргэжлийн чиглэлээр БНДАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах гэж байна.
Энэ удаад боловсрол судлал, урлагийн ухаан, геологи, барилга, барилга байгууламж, уул уурхай, газрын тос ба байгалийн хий, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, газар тариалангийн мэргэжлээр суралцуулах юм байна.
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
