solongonews
“Дээд монгол”-ын соёл түүхийн эрдэм шинжилгээний хурал болов
2015-07-29 19:37
шахам эрдэмтэн судлаачид Хөх нуурын монголчуудын тухай түүх соёл, өв уламжлал, хэл шинжлэлийн хүрээнд сонирхолтой сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл хийж, харилцан үзэл бодлоо чөлөөтэй солилцсон байна.

Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Дээд монгол”-ын соёл түүхийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Хөхнуурын Дэлхий хотод болов. Хөхнуурын Хайши жөүгийн утга урлагийн холбоо, Хайши жөүгийн Дээд монголын соёл судлалын төвөөс зохион байгуулсан тус эрдэм шинжилгээний бага хуралд 60 гаруй эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчид оролцжээ.

 “Дээд монгол”-ын тухай судалгааны нэрт судлаач Цэнгэл, Сарангэрэл, Цэцэнбат нарын 40 шахам эрдэмтэн судлаачид Хөх нуурын монголчуудын тухай түүх соёл, өв уламжлал, хэл шинжлэлийн хүрээнд сонирхолтой сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл хийж, харилцан үзэл бодлоо чөлөөтэй солилцсон байна.

 Дээд монгол нь 17 дугаар зуунаас хойш Хөх нуур Түвдийн өндөрлөгт нүүж ирсэн Монголчуудыг хэлж байгаа бөгөөд ихэвчлэн Хөх нуур дахь монголчууд болон Гансү мужийн Сүбэйгийн Монголчуудыг ийн хэлдэг. Дээд монгол гэдгийн учир нь Говийн ар, Говийн өмнө монголчууд дэлхийн сээр нуруу хэмээгдсэн Хөх нуур Түвдийн өндөрлөгт байрладгаар өндөрлөгийн орны монгол гэсэн утга учиртай аж.

 

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл