
Хятадын Үндэсний Гадаад Валютын Удирдлагын Газраас 2025 оны 04-р сарын олон улсын төлбөрийн тэнцлийн бараа, үйлчилгээний худалдааны тайланг нийтэллээ. Тайланд дурдсанаар, тухайн сард Хятадын бараа, үйлчилгээний нийт гадаад худалдаа 4 их наяд 370 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өссөн байна.
Барааны худалдаа:
Экспорт: 2 их наяд 101 тэрбум юань
Импорт: 1 их наяд 654 тэрбум 600 сая юань
Тэнцэл: 446 тэрбум 400 сая юанийн ашиг
Үйлчилгээний худалдаа:
Экспорт: 250 тэрбум 500 сая юань
Импорт: 364 тэрбум 400 сая юань
Тэнцэл: 113 тэрбум 800 сая юанийн алдагдал
Үйлчилгээний худалдааны гол салбарууд:
Аялал жуулчлал: 171.8 тэрбум юань
Тээвэр: 170.9 тэрбум юань
Бусад арилжааны үйлчилгээ: 106.7 тэрбум юань
Телеком, компьютер, мэдээллийн технологи: 73.3 тэрбум юань
Ам.доллараар тооцсон дүн:
Экспорт: 326.5 тэрбум ам.доллар
Импорт: 280.3 тэрбум ам.доллар
Тэнцэл: 46.2 тэрбум ам.долларын ашиг
