solongonews
“Газраар нисэх” туршилт амжилттай боллоо
2025-06-24 16:02
“Газраар нисэх” туршилт амжилттай боллоо

Хөвөлтийн тулгуур бүхий цахилгаан соронзон хөдөлгүүрийг ашиглан 1.1 тонн жинтэй туршилтын машиныг 1000 метрийн зайд 650 км/цаг хүртэл хурдасгаж чадсан тухай Хүбэйн Дүнхү лаборатори мэдэгдлээ.

650 км/цаг хурдыг 1000 метрийн өндөр хурдтай хөвөлтийн соронзон зам дээр амжилттай туршин, 7 секундэд цагийн хурдыг 650 км-т хүргэсэн байна. Өмнө нь ийм хурдыг туршихын тулд 30-40 километрийн зам тавих шаардлагатай байсан бол одоо “Газраар нисэх” боломжтой болсон бөгөөд 200 метрт багтан зогсоож чаддаг боллоо. Энэ шинэ технологи нь ашиглалтын өргөн боломжтой бөгөөд судалгааны бусад тоног төхөөрөмжид угсран ашиглаж эхэллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ...
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл