solongonews
Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хувь нэмэр 64 хувиас давлаа
2026-01-22 15:54
Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хувь нэмэр 64 хувиас давлаа

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 01-р сарын 22-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны холбогдох албаны хүн 2025 оны хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Хятадын Үндэсний хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 714.9 сая тоннд хүрсэн, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хувь нэмэр 64 хувиас давсан, хөдөө орон нутгийн иргэдийн нэг хүнд ногдох зориулалтын орлого 24,456 юаньд хүрсэн байна. Тухайлбал, 2025 онд хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийн чиг хандлага тогтвортой байж, бүтэн жилийн болон “14-р таван жилийн төлөвлөгөө"-ний бүх зорилтыг амжилттай биелүүлж, эдийн засаг, нийгмийн чанар сайтай хөгжлийг дэмжих суурийг хангасан байна. Үүнд, үр тарианы элбэг ургац авч, ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан ололт амжилтыг тасралтгүй бататган, технологи, тоног төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр хөдөө аж ахуйн орчин үеийн шинэчлэл тасралтгүй дээшилж, улмаар иргэдийн амьжиргаа илт сайжран, хөдөө тосгоны өөрчлөлт шинэчлэл улам гүнзгийрсэн байна.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл