Багшлах боловсон хүчний шинэчлэлд онцгой анхаарал хандуулж байна
2015-08-06 19:39
Өвөр Монголын хэмжээнд нийт 18797 сурагч элсүүлнэ.
Өвөр Монголын их дээд сургуулиуд хичээлийн байр, амрах байр, номын сан зэрэг үйлчилгээний иж бүрдлийг байгуулах болон багшлах боловсон хүчний шинэчлэлд онцгой анхаарал хандуулан сургалтын чанарыг дээшлүүлж байна.

Ойрын өдрүүдэд ӨМӨЗО дээд боловсролын таван жилийн мэргэжлийн сургуульд сурагч элсүүлэх 2015 оны төлөвлөгөөг гаргаж, Өвөр Монголын хэмжээнд нийт 18797 сурагч элсүүлэхээр болжээ. Үүнд, Өвөр Монголын доторх 36 сургуульд 18110 сурагч элсүүлэх бол Өвөр Монголын гаднах 16 сургуульд нийт 687 сурагч элсүүлэхээр тогтжээ.
Найруулагч: Буянхишиг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
