Төлөвлөгөөний дагуу “Шэньжөү-20" сансрын хөлгийн нисгэгчдийн багийнхан ойрын хэдэн хоногт тохиромжтой үед гурав дахь удаа сансрын станцын бүхээгээс гарч үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
Бээжингийн цагаар 2025 оны 06-р сарын 26-нд “Шэньжөү-20" сансрын хөлгийн нисгэгчдийн багийнхан бүхээгээс гарч үйл ажиллагаа явуулах хоёр дахь удаагийн үүрэг даалгавраа амжилттай биелүүлснээс хойш тус багийнхан “Тяньжөү-8” ачааны хөлгийг үдэж, “Тяньжөү-9” хөлгийг угтан авч, станц доторх орчны хяналт шалгалт, тоног төхөөрөмжийн үзлэг, засвар хамгаалалт, материалын тооллого, цэгцлэлт, бүхээгийн гадна үйл ажиллагаа явуулах бэлтгэл зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн сансар дахь амьдралын шинжлэх ухаан, хүний биеийн судалгаа, бичил таталцлын үндсэн физик, сансрын шинэ технологи, хэрэглээний салбар дахь туршилт зэрэг үүрэг даалгаврууд тогтвортой ахиж байна.
Эдүгээ сансрын станцын цогцолбор тогтвортой ажиллаж, “Шэньжөү-20" хөлгийн сансрын нисгэгчдийн багийн бие, сэтгэл санааны байдал сайн байгаа бөгөөд бүхээгээс гарч үйл ажиллагаа явуулах бүх бэлтгэлийг хангажээ.
