solongonews
БНДАУ, Өмнөд Солонгос чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ
2015-06-02 16:22
СӨҮЛ. /АР/. Өмнөд Солонгос, БНДАУ даваа гарагт чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар 20 жил барааны 90 гаруй хувийг татвараас чөлөөлөхөөр болжээ.

Хоёр орны Худалдааны сайд нар Өмнөд Солонгосын Сөүл хотод уулзаж, Азийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд гэрээ байгуулсан юм. Санхүү болон онлайн худалдаа гээд 22 салбарыг уг гэрээнд хамруулсан боловч будаа болон автомашины салбарыг оруулаагүй байна.

Гэрээг хэрэгжүүлж эхэлсний дараагаар ирэх 10 жилд 50 мянга гаруй ажлын байр бий болгож, ДНБ-ийг бараг нэг хувиар өсгөх боломжтой болох юм гэж Өмнөд Солонгосын Худалдааны сайд мэдэгдэв.

Уг гэрээ нь БНДАУ-ын зах зээлд өргөн хүрээтэй нэвтрэх боломжийг Өмнөд Солонгосын бага болон дунд хэмжээний компаниудад олгохын зэрэгцээ Өмнөд Солонгос дахь БНДАУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм гэж тэрбээр мэдэгджээ.

Санхүү, харилцаа холбоо, цахим худалдааны салбарыг БНДАУ чөлөөт худалдааны бүсэд анх удаа оруулж байгаа нь энэ юм.

Өмнөд Солонгосын цагаан будааны салбарыг уг гэрээнд хамруулаагүй хэдий ч энэ нь татвараас 70 хувь чөлөөлөх хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний хэсэгт багтаж байна.

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл