Дундад, Беларусь харилцан валют солилцох хэлэлцээр хийлээ
2015-05-12 09:30
7 тэрбум юань/ 16 триллион Беларусийн рублийг солилцоно.

Дундад улсын Ардын банкнаас өнгөрсөн даваа гарагт мэдээлснээр, Дундад улсын Ардын банк болон Беларусь бүгд найрамдах улсын Үндэсний банктай харилцан валют солилцох хэлэлцээр 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан байна. 7 тэрбум юань /16 триллион Беларусийн рублийг солилцох бөгөөд хэлэлцээр нь 3 жилийн хугацаанд хүчинтэй байх болно.
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
