Японд газар хөдлөлт боллоо
2015-05-25 17:17
Японы цаг агаарын агентлагийн мэдээлснээр, Японы цагаар энэ сарын 25-ны өдрийн 14 цаг 28 минутад Японы нийслэл Токиод 5.6 зэрэглэлийн хүчтэй газар хөдлөлт болжээ.

Өнөөдрийн 15 цаг хүртэл газар хөдлөлтийн улмаас амиа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүс байхгүй гэж Японы Дотоод хэргийн яамных болон Гал түймэртэй тэмцэх байгууллагынх мэдээлэв. Аюулгүй байдлын үүднээс Токио хотын метро болон өндөр хурдны зарим төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон байна.
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
