Дубайн алтны “ATM” машин
2015-08-20 17:34
Машнаас 24 каратын 320 төрлийн алт гарч ирдэг юм байна
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрлах “Gold to Go machine” нь иргэдийн дунд нэлээд алдартай болжээ. 2 сая гаруй оршин суугчидтай тус хотын нэг хүнд ноогдох ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) нь 24 мянган доллар учраас дэлхийн хамгийн баян хотын тоонд багтдаг билээ.

“Gold to Go machine
Энэ машин нь бидний хэрэглэдэг мөнгөний машин буюу АТМ тай ижилхэн бөгөөд 24 каратын 320 төрлийн алт гарч ирдэг юм байна. Хүмүүс энэхүү машинаар үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө эсвэл кредит карт ашиглаж болох ажээ. Гарч ирсэн алтаар ээмэг, бөгж гэх мэт хүссэн гоёл чимэглэл хийлгэж болох учир иргэд олноор үйлчлүүлэх болсон байна.

Алтны бүтээгдэхүүн
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.caak.mn
Дэлгэрэнгүй үзэх
