Хятад-Өмнөд Азийн Ⅸ экспо өнөөдөр буюу 06-р сарын 19-ний өдөр Хятадын Юньнань мужийн Күньмин хотод нээлтээ хийсэн байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Ван Дүнмин нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.Тэрээр:

- Сүүлийн жилүүдэд Хятад, Өмнөд Азийн орнууд нээлттэй, хамтын ажиллагаа, багтаамжтай байх үзэл баримтлалыг баримталж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсний улмаар эдийн засаг худалдааны хөгжил ахиж, ард түмэнд бодитой үр өгөөжөө өгч чадсан юм. Хятад улс энх тайван, амар амгалан, хөгжил цэцэглэлт, гоо үзэсгэлэн, эе найрамдалтай гэр орныг байгуулах нийтлэг үзэл баримтлалыг баримталж, өөрийн хөгжлөө Өмнөд Азийн орнуудын хөгжилтэй нягт уялдуулах хүсэлтэй байгаа юм.

Энэхүү экспо 24-ний өдөр болтол үргэлжлэх болно. Энэ удаагийн экспо нийт 16 үзэсгэлэнгийн танхимтай байж, Юньнань мужаар аялах болон Хятадын эмийн материалын аж үйлдвэрийн павильоныг анх удаа зохицуулсан байна.
