solongonews
Сэтгэлд хоногшсон Улаанмөчир
2015-07-06 11:59
Ⅺ удаагийн Дундад улс · Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын хаалтын ёслолын татлага

Урлагийн тайзны хөшгөнд талын тэнэгэр зам, ханагар уудам бэлчээрийг зүсэн сунаж, гурван морь хөлсний тэргэнд есөн хүн суусан хуучин гэрэл зураг дэлгэгдэнэ. Тэдний зарим нь дөрвөн утаст хуур барин, зарим нь баян хуур тэвэрч, бас зарим нь богц боодлоо барьж суусан байв. Тэргэн дээр намирсан “Улаанмөчир” гэсэн туг нь үзэгч түмнийг дээр зууны 50-иад оны түүхэн эргэцүүлэлд хөтөлсөн байлаа …

Ⅺ дахь удаагийн Дундад улс · Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам 7 дугаар сарын 3-ны орой Өвөр Монголын Улаан Театрт ганзага дүүрэн өндөрлөж, “Тал нутгийн урлагийн хөнгөн морьт цэрэг”-ийн хагас зууны түүхийг хүүрнэсэн “Тал нутгийн Улаанмөчир” гэх үндэстний дуулалт бүжгэн жүжиг ингэж эхэлж билээ.

Улаанмөчирийн хөдөө тал, үйлдвэр уурхай, тариан захад уран сайхны тоглолт гаргаж байгаа, намын үндэстний төрийн бодлогыг ухуулж байгаа, малчин тариачинд оюун санааны хүнс тарааж байгаа, ажилчин тариачин туслан үйлдвэрлэл амьдралд оролцож байгаа хуучин гэрэл зураг тайзан дээр дэлгэгдэж, Улаанмөчирийнхөө 58 жилийн өнөд баримталсан “Дөрвөн уугуул чадамж”-ийг үзүүлнэ.

“Бид бол соёлын гавшгай анги”, “Отрын салхи”, “Саальчин”, “Саалийн архиа Мао тэргүүлэгчдээ өргөн баринам” зэрэг сонгодог бүжиг болон “Малчин түмэн эв хамт намаа магтан дуулна”, “Магтаал дуу” зэрэг хүн олны сэтгэлд хоногшсон сонгодог тоглолтыг тоглож, талын малчдын эв хамт намаа магтсан, зол жаргалтай амьдралаа уянгалсан байдлыг тайзнаа амилуулж, Улаанмөчирийхэн цаг үеийн онцлогийг өнөд хадгалж, үндэстэн хийгээд орон нутгийн хэв намбыг харуулсан содон бүтээлээрээ намын утга урлагийн чиглэл болон үндэстний төрийн бодлогыг нарийн ухуулан, нам хийгээд ард түмний хоорондох загас усны харьцааг батлах, ард түмнийхээ оюуны амьдралыг баялаг болгоход уйгагүй зүтгэсэн түүхэн үнэнийг хүүрнэсээр байв.

Улаанмөчирийн ахмад жүжигчин Лхасүрэн, Жиньхуар нар “Овоон дахь уулзалт” дууг өргөн барихад хөөрөн догдолсон үзэгчид эргэцүүлэл дунд догдолно. Үндэстний язгуур урлагийн ид хүчийг гайхуулсан морин хуур, хөөмий болон шинэ цаг үеийн электрон хөгжимтэй ууссан “Хун галуу”, “Угалз хээтэй эмээл” зэрэг дуунууд нь тал нутгийн урлаг соёлын ид шидийг мэдрүүлнэ.

Зохиогч: Мөрөн
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл