
Ү Ишань уул нь 9 залгаа 36 оргил, 72 үзэмжит газар, 108 сонин агуйгаас бүрдэж, зуны ид халуунд ч сэрүүн таатай байдгаараа онцлогтой.
Ү Ишань уулын 36 оргилын дотор хамгийн алдартай нь Даван оргил, Юьню оргил, Тянью оргил болно. Даван оргил нь тэнгэр газрыг баганадсан эгц босоо сүрлэг үзэмжтэй. Эртний хүмүүс түүнийг вангийн сүртэй гэж үзсэнээр Даван оргил гэж нэр хайрласан аж. Уг оргил нь дөрвөн талаараа эгц босоо, өмнө талын эгц хадны завсарт тавьсан шатаар дээш өгсөн гардаг. Уулын оргилд гарч эргэн тойрныг ажиглахад, хачин сонин уул ус залгалдан этгээд сонин үзэмжийг бүрдүүлжээ. Юьню оргил нь горхины хажууд байрлан, холоос харахад дагина шиг гоё харагддаг. Тянью оргил нь Ү Ишань уулын хамгийн гоё газар хэмээгдэж, бүх үзэмжийг сонирхох хамгийн тохитой газар хэмээгджээ.
