Хятадын үндэсний шуудангийн товчооноос 10-р сарын 23-ний өдөр мэдээлснээр, Эхний гурван улиралд буухиа хүргэлтийн зах зээл өрнүүн хөгжиж, буухиа хүргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 17.2 хувиар өссөн байна.
1-9-р сар хүртэл Хятад улсын буухиа хүргэлтийн хэмжээ нийтдээ 145 тэрбум 800 сая ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.2 хувиар өссөн байна. Үүнээс 9-р сард буухиа хүргэлтийн хэмжээ 16.88 тэрбум ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна.
Бизнесийн тогтвортой өсөлт нь салбарын орлогын тасралтгүй өсөлтийг нэмэгдүүлж байна. Эхний есөн сард буухиа хүргэлтийн нийт орлого 1085 тэрбум 740 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.9 хувиар өссөн байна.
