Өвөр Монголын амуу будааны үнэ өсөв
2015-07-20 15:53
Амуу будааны үнэ өсөв.
Судалгааны дүнд эхний хагас жилд Өвөр Монголын амуу будааны үнэ ханш өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар өссөн байна.

Эхний хагас жилд Өвөр Монголын эрдэнэ шишний дундаж үнэ кг бүрд 1.98 юань болж өнгөрсөн оны мөн үеэс 3.1 хувиар өсөв. Буудайн дундаж үнэ кг бүрд 2.69 юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар өссөн бол тутарга ба улаан буурцагны үнэ кг бүрдээ тус бүр 3.54 юань ба 6.45 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувиар өссөн байна.

Мэргэжилтнүүдийн анализ шинжилгээгээр өнгөрсөн онд Өвөр Монголын амуу будааны үнэ өссөн нь худалдан авах үнэ ханш дээшилсэн болон хөдөлмөр хүчний үйлдвэрлэлийн өөрийн өртөг нэмэгдсэнд гэсэн дүгнэлт гаргажээ.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
