Олон жил цуглуулж бэлтгэсэн "Зүүн хойд орны Японыг эсэргүүцэх холбоот цэрэг" музей 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн албан ёсоор нээсэн байна.

Тус музейд 1931 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хэрэг явдал эхэлснээс Зөвлөлт Холбоот Улсын улаан цэрэг зүүн хойд оронд орох хүртэлх хугацааны Зүүн хойд орны Японыг эсэргүүцэх холбоот цэргийн дарга байлдагчид ДКН-ын удирдлагаар Цан Байшань уулнаас Хармөрөн хүртэл бүх зүүн хойд оронд Японы түрэмгийлэгчидтэй үхэж сэхэхийг хайхралгүй хатуужилтай тэмцэж, үндэстэн болон гэр орноо хамгаалсан бодит түүхийг үзүүлсэн байна.
Мөн Зүүн хойд орны Японыг эсэргүүцэх холбоот цэргийн үйлдвэрлэл, хөгжил болон тэдний 14 жилийн хатуужилтай, гарамгай тэмцлийг бүх талаас нь дэлгэсэн байна.
Музейд улсын дотоод гадаадаас цуглуулан авчирсан 200 гаруй эрхэм нандин түүхийн дурсгалт зүйлс багтжээ.


