solongonews
Өдөрт нэг ширхэг алим идэхийн ач тус
2015-08-24 17:21
Итали эрдэмтдийн явуулсан судалгаагаар, өдөр бүр нэг алим иддэг хүмүүсийн хорт хавдраар өвчлөх магадлал огт иддэггүй хүмүүстэй харьцуулбал 42 хувь бага байжээ.

Алим хорт хавдраас сэргийлдэг 

Алим тархинд нөлөөлдөг 

Алимд агуулагдах найрлага хүний биеийн ферментүүдтэй нэгдэх үед, acetylcholine буюу мэдрэлийн эс хооронд импульс дамжуулдаг бодис ялгаруулдаг. Тийм учраас энгийнээр хэлбэл алим анхаарал төвлөрөлт, ой тогтоолтыг сайжруулдаг ажээ. 

Өдөр бүр ямар нэг жимс идмээр байвал та алимыг сонгоорой. Алим бол идэхэд хялбар, хаана ч зарагддаг хамгийн элбэг жимс. Сайхан амттайгаас гадна эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулагч бол алим. 

Алимны ид шидийг танд доор танилцуулъя. 

Алим сэтгэл санааг тогтворжуулдаг 

Алим жимсэнд агуулагдах фруктозийн хэмжээ хүний биед орсноор цусан дахь сахарын хэмжээ болон инсулиний хэмжээ тогтворждог. Мөн сэтгэл санааг тайвшруулах үйлчилгээтэй ба калори багатай учир хоолны дэглэм баригчдад гайхалтай тусална.

Алим амьсгалын замыг цэвэрлэдэг 

Англид хийсэн судалгаагаар хөл хүнд үедээ алим иддэг байсан эхчүүдийн хүүхдүүд астма гэх мэт амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдэл, ээжүүд нь алим иддэггүй байсан хүүхдүүдтэй харьцуулахад маш бага байсан байна. 

Холестериныг бууруулдаг 

Өмнө дурдсанаар, алим холестеринийг бууруулдаг. Алимд агуулагддаг пектин болон полифенол нь холестерины хэмжээг бууруулж цусны судсанд бөөгнөрөл үүсэхээс сэргийлдэг. 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : www.hiub.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл