Дундад улсын баруун өмнөд хэсэгт орших Ланба хотод хэрэг зөрчлийг илрүүлж, энхийг сахиулдаг нэгэн ер бусын цагдаа байдаг. Эдүгээ 43 настай Пан Ён 2002 онд хараагүй болж, зөвхөн гэрлийг л мэдрэх чадвартай үлджээ. Гэсэн ч тэрээр үүрэгт ажлаа орхилгүй Ланба хотдоо ажилласаар арван жил болж байгаа юм байна.

Пан Ён орон нутгийнхаа төмөр замын буудал, 13 жижиг тосгон, гурван засаг захиргааны нэгж, 38 км урт төмөр замын аюулгүй байдлыг хариуцаж ажилладаг аж. Пан Ёны хяналтанд байдаг Ланба хотод сүүлийн арав гаруй жилийн турш зам тээврийн осол, гэмт хэрэг гараагүй байна.

Пан Ёныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь түүний гэргий нь тусалдаг бөгөөд Пан Ён хараагүй болсноос хойш хоёр жилийн дараа Тао Хун-Интэй гэрлэсэн гэдэг.

