Дундад улсын суртал ухуулгын хэлтэс, Соёл иргэншлийн яам зэрэг холбогдох 6 байгууллагаас 5 дахь удаагийн Дундад улсын ёс суртахууны үлгэр жишээчийг шалгаруулж, сонгон шалгаруулах ажиллагаа энэ оны 4 дүгээр сараас эхэлж, иргэд итгэл зоригтой нэр дэвшигчдийг сонгосон байна.
Мөн орон нутаг болон цэргийн салбарынхныг танилцуулж, санал болгосны дүнд энэ удаагийн Дундад улсын ёс суртахууны үлгэр жишээчдийг хянан шалгаж тогтоосон бөгөөд Дундад улсын хэмжээнд илээр зарлав.
Үүний дүнд Дундад улсын ёс суртахууны үлгэр жишээчийг 327 тодруулав. Үүнд, бусдад дэмжлэг туслалцаа үзүүлсэн үлгэр шишээч 71, төв ёсны төлөө зоригтойгоор хувь нэмэр оруулсан үлгэр жишээч 63, үнэнч шударга ёсыг баримталсан үлгэр жишээч 63, ажил үйлсээ дээдэлж, нөр их хөдөлмөрлөсөн үлгэр жишээч 71, ахмад настнаа хүндэлж, хамаатан саднаа хайрлан халамжилсан 59 үлгэр жишээчийг тус тус сонгон шалгаруулсан байна.
