solongonews
Монгол Улс ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж өнгөрлөө
2015-06-10 13:21
Аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 19 төрлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээрийн өртөг 417 сая ам.долларт хүрчээ.

2015 Монгол Улс – ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 6 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өндөрлөсөн байна. Тус чуулга уулзалтын үеэр, Дундад улс, Монгол Улсын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 19 төрлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээрийн өртөг 417 сая ам.долларт хүрчээ.
 Хоёр өдрийн хугацаатай үргэлжилсэн тус чуулга уулзалтад ӨМӨЗО-ны 143 аж ахуйн нэгж Монголын худалдаа эдийн засаг, эрчим хүч уул уурхай, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбаруудтай уулзалт зохион байгуулжээ. Агаар аялал, уул уурхайн хөрөнгө оруулалт, зам тавих, цахилгаан станц, мал аж ахуй, таримал зэрэг талаар хэлэлцээр байгуулжээ. Тоо хэмжээ болон өртөг нь өнгөрсөн жилээсээ давсан байна.
Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО болон Монгол Улсын худалдаа эдийн засаг харилцаа хурдтай хөгжиж байна. ӨМӨЗО-ны Худалдааны тэнхимийн тоо баримтаас үзвэл, 2014 онд Өвөр Монгол болон Монгол Улс хоорондын худалдааны өртөг 4.097 сая ам.долларт хүрч, мөн үеэсээ 29.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Монгол Улс нь гурван жил дараалан Өвөр Монголын хамгийн том худалдааны түнш болжээ.

ӨМӨЗО-ны Худалдааны тэнхимийн дарга Сүнь Вэйдүн хэлэхдээ: - Өвөр Монгол “Нэг бүс нэг зам” хөгжлийн стратегид газар зүйн давуу талаа ашиглан, Монгол Улс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, боомтын дэд бүтцийг сайжруулан, Эрээн хот болон Зам-Үүдэд Дундад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг түлхүү ахиулна гэжээ.

Монгол Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг хэлэхдээ: - Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шийдвэрийг гаргасан, мөн үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын хууль зүйн орчныг сайжруулж байна гэжээ.
Дундад Улсын ӨМӨЗО болон Монгол Улс нь 3000 гаруй километр урт хилээр залгалдаж, 9 хилийн боомтоор Монгол Улстай харилцан холбогдож байгаа бөгөөд Дундад, Монгол хоорондын 95 хувийн ачаа тээврийг дангаараа дааж байна.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : xinhua.net.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл