Дундадын Аж үйлдвэр мэдээллийн яамны төслөөр энэ жил бол Дундадын 4G-н бүтээн байгуулалтын оргил үе юм. Чайна Мобиком нэг жилийн өмнөөс 4G-г хөгжүүлж эхэлсэн. Тэгвэл энэ оны эхээр Чайна Телеком, Юником ч FDD лицензтэй болж, үндэсний хэмжээнд 4G-н сүлжээ ажиллуулж эхэлсэн юм. Дундадын Аж үйлдвэр мэдээллийн яамны Хөдөлгөөнт холбооны газрын дарга Шэнь Жя хэлэхдээ: -4G-г хурдтай хөгжүүлэх нь хэрэглэгчдэд илүү өргөн, илүү өндөр худтай үйлчилгээ хангах юм гэжээ.

Тэрээр мөн "Телеком, Юником 4G-н зах зээл дээр гарч эхэлснээр Дундадын 4G сүлжээний байгуулалт улам эрчимтэй болох төдийгүй Чайна Мобикомтой өрсөлдөх тул хэрэглэгчдэд илүү хямд үйлчлэх боломжтой. Телеком, Юником хүчээ хамтатгаснаар 4G гар утасны хэрэглээг ч нэмэгдүүлэх юм" гэжээ.
Энэ удаагийн төслийн дагуу, Аж үйлдвэр мэдээллийн яам энэ жилдээ багтаан 4G-н 600 мянган цэг байгуулж, шянь, хөгжсөн суурингуудыг хамруулахаар хүч тавин ажиллаж байна. Яамнаас төсөөлж байгаагаар үндэсний оператор дээрх гурван том компани сүлжээний дэд бүтцийн байгуулалтад нийт 430 тэрбум юаний хөрөнгө зарцуулах юм байна.
Дундадын Аж үйлдвэр мэдээллийн яамны Мэдээлэл холбооны хөгжлийн газрын дарга Вэнь Кү хэлэхдээ: -Сүүлийн жилүүдэд 4G сүлжээний хөрөнгө оруулалт болон байгуулалтыг эрчимжүүлж, оптик сүлжээ бүрэн нэвтэрсэн хот суурин байгуулахын төлөө, өнөөгийн зарим гар утасны хэрэглэгчдийг 4G сүлжээ ашиглуулах болсон. Өнгөрсөн жил 4G сүлжээ ажиллуулснаас хойш, бараг 100 сая хэрэглэгчтэй болж, энэ оны 1 дүгээр улирал гэхэд шинээр 60 сая хэрэглэгч нэмэгдсэн байна гэжээ.
Үүнээс гадна хөдөлгөөнт бус өргөн зурвасын сүлжээний хамрах цар хүрээг ч улам тэлж өргөтгөхийг Дундадын Аж үйлдвэр мэдээллийн яам хүсэж байна. Үүнд, шилэн кабелийн өргөн сүлжээ ашиглагчийг 40 саяар нэмэгдүүлэх төлөвлөгөө багтаж байна. Аж үйлдвэр мэдээллийн яамны Мэдээлэл холбооны хөгжлийн газрын дарга Вэнь Кү хорооллын оршин суугчдад хандан шилэн кабелаар интернет сүлжээ ашиглахыг уриалж байна. Холбогдох байгууллага нэгжүүдтэй хамтран хуучин хорооллын өөрчлөх явцад мэдээлэл холбооны олон аж ахуйн нэгжийг үйлчилгээг хамруулах ажлыг ахиулж, оршин суугчдад улам олон сүлжээний үйлчилгээний сонголт олгох болно. Энэхүү ажлыг хорооллынхон идэвхтэй дэмжиж, уулын зэс утасны сүлжээг шилэн кабелын сүлжээ болгон өөрчлөх ажлыг ахиулахыг энд уриалж байна. Түүнчлэн мэдээлэл холбооны олон аж ахуйн нэгжийн үйлчилгээг хороололд үйлчлүүлэх нь тэдний өрсөлдөх хүчнийг нэмэгдүүлэхээр барахгүй, үйлчилгээний үнэ ханшийг ч буруулах болно гэжээ.

Саяхан интернет үйлчилгээний төлбөр хураамжийг бууруулж, хурдыг нь нэмэгдүүлэхийг Дундадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян заавар болгосон. Харин Аж үйлдвэр мэдээллийн яам энэ удаа нийтэлсэн төсөлдөө энэ онд 55 хувийн хэрэглэгчдийн интернетийн хурдыг 8 мегабайтаас дээш болгож, зарим нөхцөл хангасан нутгуудаар 50 Mbps, 100 Mbps-ийн өндөр хурд бүхий шилэн кабелийн сүлжээний үйлчилгээгээр хангана гэж амласан байна.
