- Дундад, АНУ хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн цагийн хуваарь тогтоогоогүй боловч хоёр тал хэлэлцээрийн ахицыг ”Идэвхтэй түргэтгэх” болно гэжээ.
Мөн өдөр болсон Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хуралд, Шэн Дан-Ян ингэж хэлсэн юм. 6 дугаар сарын 23-24-нд болсон Дундад АНУ-ын стратеги, эдийн засгийн 7 дугаар уулзалтын үеэр, хоёр орны хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг үргэлжлэн идэвхтэй урагшлуулахыг хоёр тал хүлээн зөвшөөрсөн юм. Хоёр тал хэлэлцээрийн цагийн хуваарийг нэгэнт тохирсон хэмээн олон нийт таамаглаж байна.

"2014 оны эцсээс өмнө гэрээний баримт бичгийн гол асуудал, чухал заалтын талаар тохиролцоонд хүрч, 2015 оны эхээр сөрөг жагсаалтаа солилцож, түүний талаарх хэлэлцээрийг эхлүүлнэ" гэсэн ажлын зорилтоо 2014 онд болсон Дундад, АНУ-ын стратеги, эдийн засгийн 6 дугаар уулзалтанд Дундад, Америк хоёр тал тохирсон юм.
Шэн Дан-Ян танилцуулахдаа: - Одоогоор хоёр тал баримт бичгийн хэлэлцээрийн талаарх ажлын зорилтоо үндсэндээ дуусгаж, гэрээний баримт бичгийн гол асуудал, гол заалтын талаар тохиролцоонд хүрэх болно гэжээ.
