solongonews
Бээжин жийп ховор автомашины үзэсгэлэнд тавигджээ
2015-05-25 17:14
Автомашины “Сardoctor” авто сүлжээнийхэн энэ сарын 18-31-ийг дуустал “Ховор автомашины үзэсгэлэн” нээн ажиллуулж байна. Энэ удаад Дундад улсад үйлдвэрлэсэн “BJ202” болон ОХУ /тухайн үеийн ЗХУ/-д үйлдвэрлэсэн “УАЗ 469” автомашиныг онцлон үзүүллээ.

Энэ хоёр жийп нь хоорондоо ижил төстэй загвар, хийцтэй юм.

Дундад улсын анхны автомашины үйлдвэр  болох “Чинкашин”-д цэрэг дайны зориулалттайгаар энэхүү  Бээжин жийп буюу” BJ 202” автомашиныг 1961 онд анх үйлдвэрлэж эхэлжээ. Монголын эрс тэс уур амьсгал, замын бартаа нугачаанд тийм ч сайн тохироогүй машин байсан учир ховор машины тоонд оруулжээ.

 Харин “УАЗ 469” автомашины тухайд гэвэл Зөвлөлт Холбоот Улсын Горькийн нэрэмжит автомашины үйлдвэрт 1954-1956 онд үйлдвэрлэж байгаад 1956 оноос Ульяновскийн автомашины үйлдвэрт үйлдвэрлэх болсон байна.

  “Газ 469” автомашиныг анх” ГАЗ 69А”, “ГАЗ 69Б” гэсэн хоёр загвараар гаргажээ.  Ялгаа нь гэвэл, “ГАЗ 69А” машин  дөрвөн хаалгатай, 5 хүнийн суудалтай. “ГАЗ 69Б” автомашин  хоёр хаалгатай, 8 хүний суудалтай, хойноо зургаан хүн өөд өөдөөсөө харж суух суудалтай хийгджээ.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл