solongonews
III удаагийн олон улсын үндэстний соёлын аж үйлдвэрийн яармаг тун удахгүй
2015-07-16 11:15
III удаагийн олон улсын үндэстний соёлын аж үйлдвэрийн яармаг энэ сарын 24-28-ны өдрүүдэд Хөххотод болно.

Энэхүү яармагийг ӨМӨЗО-ны CCPIT (Олон улсын худалдааг дэмжих хороо ) санаачлан зохион байгуулж, Дундад улсын Олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын Өвөр Монгол дахь салбар танхим, Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн Хөххотын Үдшийн Сонин, Бээжин хотын Пэн Хуань Дорнодын олон улсын үзэсгэлэнгийн ХХК, Өвөр Монголын Яа Тай Дорнодын үзэсгэлэнгийн ХХК хамтран ажиллаж байгаа юм.

III удаагийн олон улсын үндэстний соёлын аж үйлдвэрийн яармаг энэ сарын 24-нд Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийнэ. 

Эх сурвалж : Хөххотын Үдшийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл