solongonews
10 Их наяд юань! Далайн эдийн засгийн ноён оргил сүндэрлэлээ
2025-06-23 10:24
10 Их наяд юань! Далайн эдийн засгийн ноён оргил сүндэрлэлээ

Дэлхийн далай тэнгисийн өдөр 06-р сарын 08-ны өдөр тохиодог. Энэ бол Хятадын үндэсний далай тэнгисийг сурталчлах өдөр юм. 2024 онд Хятадын далай тэнгисийн эдийн засгийн орлого анх удаа 10 их наяд юанийг давж, эдийн засгийн шинэ өсөлтийн цэг боллоо.

Энэ он гарснаас хойш далай тэнгисийн эдийн засаг хөгжлийн шинэ эерэг чиг хандлагатай болов. Эхний улиралд далай тэнгисийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 2.5 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.7 хувиар өсчээ. Далай тэнгисийн аж үйлдвэрийн хөгжил тогтвортой сайжирч, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч хурдсан, Хятадын эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүч болсон байна.

        Далай тэнгисийн эдийн засаг хөгжиж байна

Хайнань арлын баруун өмнөд буланд Хайнаны Ледун Ли үндэстний өөртөө засах шяний Лончи булангийн эргээс эхэлж, далайд 8 орчим миль явбал Лончи булангийн Пушэн тэнгисийн загас үржүүлэх талбай хүрэх болно. Энэ талбайн цар хүрээ 350 га байна. Тус талбайн харьяанд загасны аж ахуй болон аялал жуулчлалын 4 ухаалаг платформ, загас агнуурын 50 ухаалаг тор, далайн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, далай тэнгисийн загас судлалын төв зэрэг байгууллагууд багтдаг. Хайнан мужийн Пушэн тэнгисийн технологийн хөгжлийн компанийн ерөнхий менежерийн орлогч Линь Цайши:

- Платформын зорилго бол загасчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм. Одоогоор тэнгисийн загас үржүүлэх талбайн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг хийж  эхлээд байна. Энэхүү барилга дуусвал бидний загас агнуурын цар хүрээ, платформын талбай улам өргөжөөд зогсохгүй тэнгисийн эрэг дээр суух байр, нийтийн хоол, загас агнуур зэрэг чөлөөт загас агнуурын функцууд нээгдэж, Ледунгийн "далай + эх газар" хэмээх иж бүрэн ухаалаг далай тэнгисийн загас үржүүлэх шинэ салбарыг бий болгож, аялал жуулчлалд улам баялаг туршлага хангах болно гэж хэллээ.

 2024 онд далай тэнгисийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ Хятадын үйлдвэрлэлийн хүчний нийт хэмжээний 7.8 хувийг эзэлсэн.

Саяхан  Бохай тэнгис дэх тэрбум тонн газрын тосны  нөөцтэй Кенли 10-2 ордыг хөгжүүлэх төслийн нэгдүгээр үе шатны  тавцангийн блокийг уусган ачиж далайд суурилуулан, хамтран ажиллах зорилгоор очсон Газрын тосны ордыг хөгжүүлэх төслийн барилгын менежер Ван Нань хэлэхдээ. Сүүлчийн барилгын блокийг саадгүй ачсан, тус төслийн тэнгисийн эрэг дэх гурван платформын барилгын ажил бүрэн дууслаа гэж хэлэв.

 Шинээр хөгжиж буй далай тэнгисийн үйлдвэрлэлийн хөгжил олон талт бөгөөд далай тэнгисийн эм, биологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл шинэ нээлт хийсээр байна.

Чиндаогийн далай тэнгисийн био анагаах ухааны хүрээлэнгийн лабораторид судлаачид далай тэнгисийн холбогдох эмийн судалгааны төслийг түргэсгэж байгаа бөгөөд хавдраас урьдчилан сэргийлэх 1-р зэрэглэлийн BG136 эмийн эмнэлзүйн туршилтын 2-р шатыг эхлүүлээд байна.

Хятадын Инженерийн академийн академич, Чиндаогийн далай тэнгисийн био анагаах ухааны хүрээлэнгийн хүндэт декан Гуань Хуаши:

- Тухайн нутгийн холбогдох салбарууд далай тэнгисийн био анагаах ухааны салбарын судалгааны баг хамт олон судалгаа хийж, "далай тэнгисийн анагаах ухааны эмийн сан"-гийн хөгжлийн төлөвлөгөөг гүнзгий хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг өөрчлөн биелүүлэх зорилгын дагуу өндөр түвшний шинжлэх ухааны судалгааны системийг бий болгохыг зорьж байна гэсэн байна.

Шинжлэх ухаан, технологийн шинэ амжилтыг байгуулав

Хятадын Байгалийн нөөцийн яам болон Хайнань мужийн засгийн газар 2025 оны дэлхийн далай тэнгисийн өдөр, үндэсний далайг сурталчлах өдрийн гол арга хэмжээг 06-р сарын 08-ны өдөр Хайкөү хотод хийж, талуудыг далай тэнгист анхаарал тавьж, далайг ойлгон, далай тэнгисийг судлахыг уриалав. Туслах арга хэмжээний нэг болох туйлын судалгааны мөс зүсэгч "Шюэлүн-2" хөлөг онгоц сүүлийн өдөр Хайкөү хотод хүрэлцэн ирж, олон нийтийн нээлттэй өдөрлөг болон бусад арга хэмжээ зохион байгуулав.

     "Шюэлүн-2" мөс зүсэгч хөлөг онгоц 2024 оны 11-р сарын 01-нд Гуанжөү хотоос хөдөлж, 208 хоног нийт 40,000 гаруй тэнгисийн миль аялсан нь Хятадын туйлын экспедицийн түүхэнд нэг хөлөг онгоц хамгийн урт хугацаанд үүрэг гүйцэтгэсэн амжилт тогтоов. Энэхүү экспедиц нь туйлын салбарт шинжлэх ухааны судалгаа, логистикийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг цаашид ахиулж, олон улсын, улирал дамнасан, салбар хоорондын иж бүрэн судалгаа хийх шинэ арга замыг судалж, Антарктидын экологийн хамгаалалт, олон улсын засаглалд Хятадын оролцоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ахиулсан юм.

Шинжлэх ухаан, технологийн инновацын тусламжтайгаар далай тэнгисийн цэнхэр нөөцийг хөгжлийн хөдөлгөх хүч болгон хувиргах боломжтой.

Тонкийн булангийн эрэгт цэнхэр далай, хөх тэнгэр хоёрын хооронд салхины хүчээр цахилгаан гаргах 80 гаруй төхөөрөмж босгосон байна. Тус төхөөрөмжүүд аажмаар эргэхэд далай тэнгисийн сэрүүн салхины хүчээр цахилгаан гаргаж, олон мянган айлын гэрлийг гэрэлтүүлж байна. Өнгөрсөн оны 12-р сард Гуаншигийн анхны далай тэнгисийн салхины эрчим хүчний төсөл болох Фанченганы далай тэнгисийн салхины хүчээр цахилгаан гаргах А төсөл бүрэн хүчин чадлаараа эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн юм.

Гуанши Гуантөү Тонкийн булангийн далай тэнгисийн салхин эрчим хүчний компанийн ашиглалт, засвар үйлчилгээний менежер Шие Хайлун:

- Тус төсөл нь системийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрт сэрэмжлүүлэх, шийдвэр гаргахад туслалцаа үзүүлэх замаар хяналтын үр ашгийг эрс дээшлүүлж, далай тэнгисийн салхины эрчим хүчний ашиглалт, засвар үйлчилгээний горимыг хүнгүй, ухаалаг болгон өөрчлөхийг дэмжсэн гэж хэллээ.

Технологи нь далай тэнгисийн инженерийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлсэн. Эхний улиралд Хятад улсын усан онгоцны инженерийн захиалгын хэмжээ эрс өссөн байна.

      "Тунжүн" хөлөг онгоцны барилгын зургийг сайтар шалгаж, тоног төхөөрөмж суурилуулах нарийн ширийн зүйлийг инженерүүдтэй ярилцав. Сүүлийн үед Хятадын Харилцаа Холбооны Барилгын Тяньжин усан замын товчооны ахлах инженерийн орлогч Цай Жяньжун, Жянсу Чидун тэнгисийн эрэг дээрх усан онгоцны аж үйлдвэрийн паркийг өдөр бүр манаж байдаг.

"Тунжүн" хөлөг нь Хятадын бие даан зохион бүтээсэн өндөр зэрэглэлийн тэнгисийн тоног төхөөрөмж болохын хувьд 38 мянган шоо метрийн даацтай. Цай Жяньжүн:

- "Тунжүн" хөлөг нь дотоодын дэвшилтэт ухаалаг гүн ухах системээр тоноглогдсон. Энэ нь гүн ухагчийн оператор усан доорх гүн давхаргын хөрсөнд хүрч чаддаггүй байсан асуудлыг амжилттай шийдсэн юм.

    Олон талаар хөгжүүлж гүнзгийрүүлэв

Хайнань муж тэнгисийн гүн дэх технологи, далай тэнгисийн ухаалаг тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, далай тэнгисийн гүн дэх усны аж ахуй зэргийг шинээр идэвхтэй хөгжүүлж, 10 жилийн дотор "Далай тэнгисийн эдийн засгийн хүчирхэг Хайнань"-ийг дахин бүтээхээр хичээн ажиллаж байна.

Хятадын олон газар далай тэнгисийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд цуврал бодлого гаргав.

 Тяньжинь хотын төлөвлөлт байгалийн баялгийн товчооны дарга Чэнь Ён:

- Сүүлийн үед Тяньжинь хот далай тэнгисийн усыг давсгүйжүүлэх тухай баримт бичгийг баталж, үндсэн технологийн судалгаа, Хятадын дотоодын үйлдвэрлэлийг орлуулах, олон улсын зах зээлийг өргөтгөх зэрэг ирээдүйн гол ажлуудыг тодорхой болгосон гэж хэллээ.

- Хиймэл оюун ухаан +’-д анхаарлаа хандуулж, далай тэнгисийн инженерийн тоног төхөөрөмж, далай тэнгисийн загас агнуур, далай тэнгисийн шинэ эрчим хүч зэрэг аж үйлдвэрийн хөгжлийг идэвхжүүлэн, далай тэнгисийн шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг хурдасгах болно гэж Гуанши Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Хөгжил өөрчлөлтийн хорооны ахлах эдийн засагч Лан Вэймин танилцуулав. Тэрээр:

- ГЖҮӨЗО хилийн боомтын аж үйлдвэрийн парк болон Хятад-АСЕАН-ы аж үйлдвэрийн хамтын ажиллагааны бүсийг чухал гарц болгон ашиглаж, гол гол төслийн хэрэгжилтийг түргэсгэн, далай тэнгисийн хүчирхэг бүсийг байгуулахад эрчимтэй түлхэц өгч байна гэж хэллээ.

Далай тэнгисийн эдийн засгийн аварга хөлөг онгоц давалгааг сөрөн урагшилж байна.

Энэ бол Пушэн далай тэнгисийн хагас гүний усан аж ахуйн аялал жуулчлалын "Лончи булангийн гүнж" платформын сүүлийн үед хийсэн зураг юм

 Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ВАН ЦУНЬФУ

 ГЖҮӨЗО-ны Фанченган хотод байрладаг далай тэнгисийн салхин цахилгаан эрчим хүчний төсөл  

Гэрэл зургийг: ЛУ ЧИШАНЬ

Зохиогч: Нийтлэл: ВАН ЦУНЬФУ, ЯН ВЭНЬ, ЖАН ВҮЮЭ, НОН ГУАНЬБИН
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл