“Цайны зам” бүжгэн жүжгийг тоглов
2015-07-06 16:16
XII удаагийн Дундад • Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын шилдэг жүжгийн үзүүлбэр “Цайны зам” бүжгэн жүжгийг 7 дугаар сарын 2-нд Өвөр Монголын Ардын хурлын тенхимд тоглов.
Үндэстний бүжгэн жүжиг болох “Цайны зам”-ыг Эрээн хотын Үндэстний урлагийн чуулга 2014 онд анх дэглэж тоглосон юм. Тус жүжигт Эрээн хотын тухайн үеийн Илин өртөөгөөр сэдэвлэж бүтээсэн байна. Монгол охин Отор, цайны замаар замнаж ирсэн хятад залуу Тянь Чин хоёрын янаг амрагийн түүхээр, Чин гүрний сүүлийн үеийн цайны зам дахь Илин өртөөний хөгжил доройтлыг харуулж, улмаар Монгол, Дундад ард түмний үндэстний бүлгэмдэл болон хиргүй тунгалаг итгэл журамт ёс суртахууныг цаг үетэй нь зангидан гаргахыг оролджээ.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх
