Хятадын Төрийн Зөвлөлийн Тайваний хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлянь 06-р сарын 09-ний өдөр:
- 06-р сарын дундуур Фүжяньд Тайвань хоолойн хоёр эргийн 17-р чуулга уулзалт болно. Форумын хурал 15-ны өглөө болох бөгөөд төвлөрсөн үйл ажиллагаа долоо хоног үргэлжилнэ. Чуулганы гол газар нь Шямэнь хотод байх бөгөөд холбогдох хотууд болон Фүжянь дахь Пинтаны иж бүрэн туршилтын бүс мөн холбогдох үйл ажиллагаа явуулах болно. Энэ удаагийн чуулга уулзалт нь "иргэний, анхан шатны, өргөн хүрээний" байр суурийг баримталж, "Иргэний солилцоог өргөжүүлэн, цогц нэгдэмэл хөгжлийг гүнзгийрүүлэх" уриаг үргэлжлүүлж, анхан шатны солилцоо, залуучуудын солилцоо, соёлын солилцоо, эдийн засгийн солилцоо гэсэн дөрвөн том хэсэг байгуулж байна. Одоогийн байдлаар форумын бэлтгэл ажлын бүх ажил тогтвортой, саадгүй явагдаж байна.
