solongonews
Хятадын 15 дахь удаагийн үндэсний спортын наадмын бамбарын буухиа дамжуулах ёслол тун удахгүй болно
2025-10-27 16:04
Хятадын 15 дахь удаагийн үндэсний спортын наадмын бамбарын буухиа дамжуулах ёслол тун удахгүй болно

Хятадын 15 дахь удаагийн үндэсний спортын наадмын бамбарын буухиа дамжуулах асуудлаарх хэвлэлийн бага хурал 10-р сарын 27-ны өдөр Гуанжөү хотод болов. Тус хурлаар Хятадын 15 дахь удаагийн үндэсний спортын наадмын бамбарын буухиаг эхлүүлэх ёслол 11-р сарын 02-ны 09:00 цагт Шэньжэнь хотын Лянь Хуа Шань цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд үүний дараа Хонконг, Макао, Гуанжөү зэрэг хотуудад бамбарын бууриа дамжуулах ёслолыг зохион байгуулах юм байна.

Бамбарын буухианы үйл ажиллагаа дууссаны дараа дөрвөн хотын төлөөлөгчид гал бамбарыг Гуанжөү хот руу буцаан хүргэж, тухайн өдрийн үдээс хойш гэхэд Гуандүн мужийн Олимпын спортын төвд ёслолын арга хэмжээ зохион байгуулж, Хятадын 15 дахь удаагийн үндэсний спортын наадмын нээлтийн ёслолын үер бамбарын буухиа болон гол бамбар асаах үйл ажиллагаатай холбох юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл